зөвлөгөө

“ЭМЭГТЭЙ ХҮН ЗОРИГЛОВОЛ БҮХНИЙГ ЧАДДАГ ЮМ БАЙНА” БОДИТ АМЬДРАЛААС

Сайн байна уу сайхан сахиусан тэнгэрүүд минь энэ олон жил та нараасаа урам их авдаг нэгэн ганц бие ээж байна намайг М гэдэг бусдын л адил ажиллаж хөдөлмөрлөхийг хүсдэгч чаддаггүй хоёр хүүхдээ хараад л өнждөг нэгэн. Яагаад гэж гайхаж магадгүй би гэдэг хүн жаахан тавхан настай байхдаа л өсөлт зогсож хүмүүсийн хэлдгээр одой хүн болсон юм. 10 жилийн сургуульд ч тэр хүүхдүүдэд их шоолуулдаг байлаа. Харин ангийн найзууд маань намайг их өмөөрнө ккк аргагүйшд бүүр нэгдүгээр ангиасаа л нэг ангид сурсан болохоор ангийн найзууддаа талархдаг юм та нартаа хайртай шүү. Нас нэмэхийн хэрээр л би өсөхгүй юм чинь, гэр бүл зохиохгүй юм чинь амьдраад хэрэг байгаа юм уу, ээжийнхээ өмнө л ордог юм шүү гэж боддог байсан.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Ээжээс минь өөр түшиж тулах ах дүү надад байгаагүй ээ гэхдээ л одоо ээж болчихсон байгаад байгаа юм за тэр ч яахав. 23, 24 хүртлээ би их дураараа охин байсан хир барагтай л юмыг голдог шилдэг ер л санаанд таарах юм байхгүй хэцүү ааштай охин байлаа. Тэр жил ах маань хуримаа хийгээд л би гунихраад л ккк яг тэр өдөр л хөвгүүдийнхээ аавыг олж харсан эхэндээ намайг тоохгүй биздээ би ийм арчаагүй юм чинь гээд л их л гунигладаг байлаа. Тэгээд яагаад ч юм ахынхаа хуриман дээр танилцахаар шийдэж ширээн дээр байсан хундага даpcыг аваад очсон тэр анхандаа намайг ямар нүүрэмгий мангар охин бэ гэж бодсон гэсэн хэхэ.

Тэгээд бага багаар мeсceж бичиж надад таалагддаг бүхэн тэр хүнд таалагддаг байсан сонин юм шүү ккк тэгээд хэсэгтээ утсаар ярьж, мессеж л бичдэг байлаа. Гэнэт нэг өдөр тэр өөр тийшээгээ явлаа гэдгээ хэлсэн би зориг гарган ганц удаа уулзаач гэж гуйн очсон тэгээд тэр өдрөө түс тас түмпэн шанага болсон юм. Ер нь л санаачлагыг гартаа авсан гэхүү дээ тэр өдрөөс хойш бид хоёр салж чадахгүй хосууд болсон. Хэсэг хугацааны дараа би жирэмсэн болсон байсан яаж хэлэхээ мэдэхгүй байж байгаад хэлтэл, тэр минь уулзсан ресторандаа нэг “Би аав болохнээ” гэж хашгарсан би ичсэн бас хайрласан тэр хүн тэгж их баярлана гэж огт бодоогүй.

Харин миний ханийн ээж намайг хүлээн зөвшөөрөөгүй. Чи xүүxдээ аваxуул чамайг хүүтэйгээ суулгахгүй гэж намайг цохисон анх удаа ийм юм үзсэн би шоконд ороод тэр айлаас яаж гарснаа ч санадаггүй. Харин тэр минь миний араас ирээд намайг тэвэрч аваад юу ч болж байсан би чамтайгаа хамт гэж хэлсэн би тэр үгийг сонсоод цурхиртал уйлсансан.Намайг сонгосонд баярлаад л тэр шүү дээ. Бид хоёрт яваагүй эмнэлэг үзүүлээгүй эмч байгаагүй, анхандаа бүгд л энэ охин төрж чадахгүй аваxуул гэдэг аймшигтай үгийг хэлж байлаа. Тэр болгонд би уйлна, айна харин хань минь аргадана үгүй ээ ханиа авахуулахгүй гаргана гурвуулаа сайхан амьдрана гэж зоригжуулдаг байлаа.

Бид хоёр явсаар эх нялхаст ирсэн харин нэг эмч бүсгүй бид хоёрыг өрөөндөө оруулаад уулзлаа. За юу болсон гэхээр нь би жирэмсэн хүүхдээ гаргамаар байна гэсэн харин тэр эмч за тэгвэл миний хяналтанд бай үнэхээр болохгүй бол авахуулхаас өөр арга байхгүй гэсэн. Бид хоёр ч зөвшөөрсөн эмчийн хий гэсэн болгоныг хийж үзүүл гэсэн болгонд нь үзүүлсэн долоон сартай хийсвэрээр төрөх болж эмнэлэгт хэвтсэн. Тэрнээс долоо хоногийн өмнө ангийнхантайгаа уулзаад төрөх гэж байгаа гэсэн бүгд гайхаж байж билээ. Ангийнхантайгаа уулзаад долоо хоногийн дараа хэвтсэн харин дахиад долоо хоногийн дараа хагалгаанд орж 2кг 300 грамм хүүтэй болж байсан.

Тэр өдөр нөхөр маань ангийн найзруу минь залгаад намайг төрсөн гээд ангийнхан маань бөөн сүр дуулиан болж байж билээ ккк. Яагаад гэхээр би тэд нараасаа хамгийн жижигхэн ердөө 93-хан см шүү дээ харин нөхөр маань 182 см надаас хамаагүй өндөр хүн байсаан.Энэ бүхний дараа өөрийгөө бүхнийг чадагч баатар юм байна эмэгтэй хүн зоригловол бүх зүйл сайхан болдог юм байна гэдгийг ойлгож авсан. Гэвч тэр минь нэг л өдөр хаашаа ч юм биднийг орхиод явчихсан. Одоо ханийгаа хаана байгааг мэдэхгүй очоод зориод уулзъя гэсэн ч мэдэхгүй, түүнийгээ бид хэд дээрээ ирнэ гэж итгэсээр аль хэдийнээ 5,6 жил болжээ. Хүсэж хүлээхээ ч байж, мартагдсан юм уу даа…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!