зөвлөгөө

Гэрлэн дохио дээр суусан сармагчны улаан ӨГЗӨГИЙГ улаан гэрэлтэй андуурч зогсоод мөргөлджээ

Sinchew –д мэдээлснээр Хятадын Вухан хотод хөгжилтэй осол гарчээ. Тухайн өдөр замын түгжрэлгүй байжээ. Цагаан машин жолоодож явсан эмэгтэй гэрлэн дохионы улаан гэрэл гэнэт асахад шууд тоормозлон зогстол араас нь хар өнгийн машин ирж мөргөсөн байна.Араас нь мөргөсөн машины эзэн гарч ирэн гэнэт зогссоны учрыг асаахад эмэгтэй улаан гэрлээр зогсож байхад араас ирж мөргөлөө хэмээн уурсаж гэрлэн дохио руу заажээ.

Гэтэл улаан гэрэл асаагүй байжээ. Харин гэрлэн дохионы шонгийн улаан гэрлийн хажууд нэгэн сармагчин буруу харан сууж байсан байна. Түүний бөгсөн бие нь улаан өнгөтэй агаад эмэгтэйд улаан гэрэл ассан мэт харагдсан гэнэ.Ийнхүү энэ ослын буруутнаар сармагчны улаан өнгөнд хууртагдсан эмэгтэй тодорчээ. Тэрээр араас нь орж мөргөсөн машины засварын зардлыг төлөхөөр болсон байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!