зөвлөгөө

Чингис хааны бунхан олджээ. Дотроос нь….

Нийтлэлд өгүүлснээр Их хааны бунхныг хөндвөл дэлхийн гуравдугаар дайн эхлэх, эсвэл дэлхий дахинд их сүйрэл болох тухай таамаг байдаг гэжээ.

Ингэхдээ тэд Их хааны удмын бас нэг байлдан дагуулагч Доголон Төмөрийн түүхээс дурдсан байна. Доголон Төмөрийн Самаркандад орших бунханд Зөвлөлтийн эрдэмтэд малтлага хийж, хөндсөний дараа нацист Герман Зөвлөлтөд халдаж их дайн эхэлсэн юм.

Бунхныг нээхээс өмнө үүдэнд нь “Миний шарилыг хөндөх үед дэлхийд их зовлон ирнэ” гэсэн бичээс олдсон бол яг задлах үед “Миний шарилыг хөндсөнөөр надаас ч аймшигтай түрэмгийлэгчийг уяанаас нь суллана” гэсэн бичээс гарч ирж байсан гэдэг.

Нутгийн ахмадууд хориглож байсан ч Зөвлөлтийн антропологичид 1941 оны зургаадугаар сарын 20­-нд Төмөрийн бунхныг Сталины даалгавраар нээж шарилын үлдэгдлийг Москвад хүргэсэн юм. Энэ явдлаас гурав хоногийн дараа Германы арми Зөвлөлтийн хилийг давж Барбароса ажиллагааг эхлүүлж байжээ.

Домог ярианаас айсан Сталин 1942 оны арваннэгдүгээр сард шарилыг буцаан Самаркандад хүргэж, Исламын шашны заншлаар дахин оршуулжээ. Яг энэ үед Сталинградад Германы армитай тулалдаж байсан Зөвлөлтийн арми “Уранус ажиллагаа” эхлүүлсэн нь амжилттай болж дайнд эргэлт хийж чадсан байна. Эндээс эхлэн Зөвлөлтийн улаан арми тасралтгүй давшиж Берлин хүрсэн түүхтэй.

Тэгвэл Чингис хааны булшийг хөндсөнөөр үүнээс ч аюултай үр дүнд хүрэх магадлалтай гэж нийтлэлд өгүүлжээ.

Ингэхдээ түүхч Жон Мэний хэлсэн “Хэрвээ Чингис хааны булшийг нээвэл дэлхийн геополитикт томоохон доргилт үүснэ” гэсэн үгийг эш татсан байна. Тэрээр “Чингис хаан: Амьдрал, Үхэл, Дахин төрөлт” номондоо энэ тухай бичиж байжээ.

Нийтлэлд мөн Чингис хааны бунхан нь тусгай хараалаар хамгаалагдсан байх магадлалтай, түүний эрэлд гараад бүтэлгүйтсэн судалгааны багуудын түүх үүнийг харуулж байгааг өгүүлсэн байна.

Ямартай ч Их хааны булш хаана байгаа тухай яригддаг мөнхийн сэдэв дэлхийн хэвлэлүүдээр сэргэж эхэлжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!