зөвлөгөө

Япон Бүсгүйчүүдийн Урт Удаан Амьдрал, Гоолиг Бие, Цэвэрхэн Царайны Нууц

Нэгдүгээр дасгал: Дээш харж, гараа дэлгэн тайван хэвтээрэй. Та яг л наранд биеэ шарж буй мэт гүнзгий амьсгаа авч хэвтэх хэрэгтэй бөгөөд өвдгөө нийлүүлээрэй. Дараа нь өвдгөө бага багаар дээшлүүлж, цээжиндээ хүргэхийг хичээнэ. Толгойгоо зүүн тийш эргүүлж, хацраа шаланд хүргээрэй. Харин өвдгөө нийлүүлсэн хэвээр баруун тийш эргүүлж, шаланд хүргэнэ. Энэ мэтчилэн толгой болон өвдгөө хоёр тийш сөөлжлөн эргүүлж, шаланд хүргээрэй. Тус дасгалыг 10-15 удаагийн давтамжтай хийх ба өдрөөс өдөрт тоог нь ганц нэгээр нэмэгдүүлж хийх хэрэгтэй.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Хоёрдугаар дасгал: Мөн л дээш харж хэвтээд гараа алдлан дэлгэнэ. Хөлөндөө 30 см зай авч, өвдгөө нугалаарай. Гүнзгий амьсгаа аваад, зөвхөн нуруу хэсгээ дээш өргөж, байрлалаа хэдэн секунд хадгална. Буцаад эхний байрлалаа очиж, дасгалаа ахин хийнэ. 5 удаа хийхэд хангалттай.

Гуравдугаар дасгал: Доош харж, гэдсээрээ газар тулж хэвтэнэ. Гараа алдлан дэлгэж, хөлөндөө 15 см-ийн зай авсан байх шаардлагатай. Тус байрлалаас нэг хөлөө дээш өргөж бөгөөд нөгөө хөлтэйгээ ээлжилж, дээш өргөж буулгана. Нэг хөлөн дээрээ 50 удаагийн давтамжтайгаар хийгээрэй.

Дөрөвдүгээр дасгал: Босч зогсон, хөлдөө мөрний хэмжээтэй зай аваарай. Энэхүү байрлалаас нэг хөлөө арагш татан өргөж, өгзөгний дасгал хийнэ. Нөгөө хөлдөө ч мөн ээлжилж хийх бөгөөд нэг хөл дээрээ дарааллан 25 удаа хийгээрэй.

Тавдугаар дасгал: Хөлөө нугалахгүйгээр шалан дээр суугаад хөлийн улнаасаа барьж өөр рүүгээ татна. Энэ дасгалыг хийхдээ гуяаа гэдсэндээ хүргэхийг хичээгээрэй. Тус дасгалыг хийснээр мэдрэлийн системийг тайвшруулж, стресс багасна. Мөн, нуруу нугасны булчинг суллаж амраах бөгөөд мөр, гуяын булчингуудын үйл ажиллагаа сайжирна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!