зөвлөгөө

Жуковын талбайг авч үлдэх иргэдийн тэмцэл дараагийн шатанд шилжиж Жуковын замыг хаасан байна. ШЭЙР хийж дэмжээрэй

Жуковын талбайг авч үлдэх иргэдийн тэмцэл дараагийн шатанд шилжиж Жуковын замыг хаасан байна. #SaveUB #SaveJukov #SaveGarden хаштагаар иргэд нэгдсээр байна. Та ч гэсэн нэгдээрэй.

Уг жагсаалын үеэр Содмонгол групп-ийн хуулийн хэлтсийн захирал Г.Батболд ирж тодруулга өгсөн юм. Тэрээр “Жуковын музейн ард байрлалтай уг талбайд манай компани болон Монголын саран ээж” ТББ хамтран Монголын эмэгтэйчүүд, эхчүүдэд зориулсан “Ээж музей”, хүүхэд залуучуудад зориулсан кино театр, тоглоомын талбай бүхий том цогцолбор барихаар зураг төсөл гарган хянуулж үйл ажиллагаагаа эхлүүлэн тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан.

“Ээж музей” хэмээн ярьсаар 10 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд гүйцэтгэгч компани нь 2020 оноос төслийг хэрэгжүүлэн ажиллахаа больсон гэчхээд газар шорооны ажил хийгдсээр байгаа нь иргэдийг харах нүд, сонсох чихгүй хэмээн үзэж байгаатай агаар нэг юм.

Мөн Баянзүрх дүүргийн оршин суугчид Жуковын арын талбайд үзвэр үйлчилгээний цогцолбор барих ямар ч боломжгүй байрлал хэмээн үзэж байна. Учир нь энэ хавийн орон сууцууд хоорондоо маш шахуу баригдсанаас зогсоол олддоггүй, машин зам нь нарийн учир түгжрэл ихтэй гэх мэтчлэн дурдаад байвал олон шалтгаан байгаа аж. Тиймээс иргэд уг талбайг нийтийн эзэмшлийн амарч, зугаалах хэсэг болгохыг дуу нэгтэйгээр шаардаж байгаа юм.

2021 оны зургаадугаар сарын 1-ны Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил “Жуковын талбай”-н газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон боловч хэрэгжээгүй.

Есдүгээр сарын 2-нд Хот байгуулалт, хөгжлийн газраас уг талбайд хийж буй газар шорооны ажил, барилга байгууламжийн угсралтын ажлыг нэг хоногийн дотор зогсоох тухай шаардах хуудсыг гүйцэтгэгч компанид хүргүүлсэн боловч мөн л хэрэгжилгүй одоо ч талбайд газар шорооны ажил хийгдсээр байна. Хэдий чихэнд чимэгтэй, сайхан шийдвэрүүд гарсаар байгаа боловч тэдгээр нь огт хэрэгжихгүй эрхтэн дархтануудын өмнө хүчгүйдэн үгүйсгэгдсээр байгааг дээрх жишээнүүд тодхон харуулна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!