зөвлөгөө

Удганаас зайран болсон Түдэв эх орондоо иржээ

Одоогоос хэдэн жилийн өмнө Монголын Зөн билгийн тулаан нэвтрүүлэг, Оросын Зөн билгийн тулаан нэвтрүүлэгт тус тус амжилттай оролцож явсан удган Түдэв буюу Болорчимэг эх орондоо иржээ.

Тэрээр 7-8 жилийн хугацаанд БНСУ-д ажиллаж амьдарч байсан. Харин өнгөрсөн хавар эмэгтэй хүйсээ эрэгтэй болгон солиулж, гармоны эмчилгээ хийлгэж байгаагаа мэдэгдсэн. Мөн тэрээр эхээс төрсөн нэрээ Тэнгэр хэмээн өөрчилсөн байдаг.

Удганаас зайран болохоор шийдсэн Болорчимэг өөрийн цахим хуудаснаа “Миний өмнөөс хайран амьдрал харамсаж байна хэмээн бичээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд, миний өмнөөс битгий харамсаарай. Би өөрөө энэ амьдралыг сонгосон. Би өөртөө үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Би өөрөө аз жаргалтай байгаа гэдгээ дахин дахин хэлмээр байна. Би хэнд ч гай болоогүй. Би хэний ч биеийг өөрчлөөгүй, зөвхөн би өөрийгөө өөрчилсөн шүү дээ. Энэ бол миний эрх” хэмээн бичиж байв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!