зөвлөгөө

Хэний ч мэдэхгүй Цэрэнболдыг тоож, гоёж, чимж надад сэтгэлээ өгсөн эмэгтэй бол миний ГЭРГИЙ.

Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш. Хэний ч мэдэхгүй Цэрэнболдыг тоож, гоёж, чимж надад сэтгэлээ өгсөн эмэгтэй бол миний ГЭРГИЙ. Монголын кино урлагийн Оскар болох Mongolian Academy Awards-2015 шагнал гардуулах ёслолоос энэ жил Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “Аав” киноны дүрээрээ жүжигчин Ц.Цэрэнболд хүртсэн. Түүнчлэн энэ дэлхийн бүх жүжигчний мөрөөдөл болсон Холливудад уригдан, Марко Поло кинонд тоглохоор болсон. Ингэснээр тэрбээр олны а.нхаарлын төвд байх болсон билээ.See the source imageИнгэмэгц түүний гэр бүл, эхнэр хүүхдийг ч бас олон түмэн сонирхож эхэлсэн. Тэгвэл жүжигчин залуу тийм ч нууцлаг нэгэн биш бололтой. Тэрбээр олон түмэнтэйгээ нээлттэй байхаар шийдсэн бололтой. Жүжигчин залуу гэр бүлээ олноос ну.уцлалгүй, үзэсгэлэнт гэргийнхээ зургийг хүртэл олонд дэлгээд амжив. Хэдийгээр эхнэр Д.Бямбажавтайгаа ханилаад хүү, охин хоёртой болж ажиллаж, амьдарч байгаа ч саяхан хуримын зураг татуулан, “дахин гэрлэжээ”.Учир нь жүжигчин Ц.Цэрэнболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсандаа өчигдөр “Venus” фото студийн чадварлаг залуустаа баярлалаа” гэсэн тайлбартайгаар оруулсан байна. Жүжигчин Ц.Цэрэнболдын тухай бидний мэдэхгүй түүхүүд:

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Сүүлийн үеийн тайз, дэлгэцийн бүтээлүүдэд эцэг хүн болоод Монгол эрийн сайхан чанарыг харуулсан олон ч кинонд дүр бүтээж олны хайр, хүндлэлийг хүлээсэн хүмүүсийн нэг бол УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд билээ. Түний ажил мэргэжил, амьдралынх нь талаар мэдээлэл бэлтгэлээ.

Тэрээр 1977 оны 5-р сарын 21-нд төрж, өвөө дээрээ өсжээ.

Түүний өвөө дархан хүн байж. Тэрээр энэ тухайгаа дурсахдаа “Би хажууд нь галыг нь түлж өгдөг хүүхэд байлаа. Дарханых нь хөөргийг халаана. Сүүлд паяалник халаадаг болсон юм. Дарханы ажилд тусалдаг нь л би байсан. Өвөө надад гаанс толгой тааруулаад өгчихсөн. Багаасаа л тамхинд орчихсон хүүхэд байлаа. Өвөөтэйгөө адилхан тэр хавийн өвөгчүүлтэй их нийлдэг болохоор найзууд маань намайг “өвгөн Болдоо” гэж хочилдог байлаа” гэжээ.

Түүний бага нас налайхын тавдугаар хороонд өнгөрсөн. Аав нь уурхайчин, ээж нь налайхын ахуйн үйлчилгээнд оёдолчингоос эхлээд нярав, мэргэжилтэн хүртэл ажилласан хүн гэнэ. Тэрээр жүжигчин болно гэж бодож байгаагүй. Гэр бүл нь налайхаас Багануурт шилжиж очиж, тэрээр гал унтраах 64 дүгээр ангид гурван жил жолооч хийдэг байжээ. Тэр хооронд байгууллагуудын хооронд АСК тэмцээн болж Д.Бямбацогт гэх хүн тухайн үед Багануурын театрын дарга байхдаа уралдаанд бэлдэж байгаад “Чи ер нь шалгалт өгөөд үзвэл яасан юм” гэжээ. Түүний ээж дэмжиж жүжигчин болох зам руу орсон гэдэг. Тэрээр “Мюзикл” дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр 2003 онд төгсжээ.Тэрээр айлын том хүү бөгөөд “Аав” киноны жижиг хэсэгт ээжтэйгээ хамт тогложээ.Түүний анхны тоглосон уран бүтээл бол Австри, Германы хамтарсан“Чингис хаан” баримтат уран сайхны кино юм. Тус кинонд Жамухын дүрд тоглож байжээ. Мөн жүжигчин Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан

“The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглохоор
болсон. Нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулж байгаа юм. Тэрээр нэг хэсэг үзэгчдийг байлдан дагуулж байсан “Аав” киногоороо “Academy awards 2015” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсан билээ. Түүний эхнэр эдийн засагч мэргэжилтэй. Жүжигчин маань эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан аж. Түүнийг сурч байхад эхнэр нь сургуульд санхүү хариуцсан ажилтан байсан гэнэ. Тэрээр Далайцэрэн, Үлэмжгоо гэдэг хоёр хөөрхөн хүүхэдтэй. Мөн тэрээр Улиастайн 2000 цэргийн бослогын тухай өгүүлэх “2000” уран сайхны кинонд эхнэрийн хамт тоглосон байна.Сонирхуулахад, Дээрх бүтээлийн зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан бичсэн бөгөөд яруу найрагч О.Цэнд-Аюуш болон С.Баттулга нар кино зохиолд хөрвүүлж, соёлын тэргүүний ажилтан Б.Отгонзориг найруулжээ. “2000” түүхэн бүтээлд ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Д.Төмөртөгтох, Н.Батцэцэг болон соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ш.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд,
Д.Баттөмөр нар гол дүр бүтээсэн бөгөөд хийлч Ч.Дэлгэрцэцэг тоглосон юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!