Ээж нь өнгөрснөөс хойш 5 настай охин өөрөө хоолоо хийж гэрээ цэвэрлэдэг болжээ

5 настай хүүхэд өөрөө хоолоо хийх нь байтугай яаж идэхээ сайн мэддэгүй бол 5 настай Хана Чан гэх охин шал өөр нөхцөлд байсан юм. Тэрээр багаасаа гэрийн даалгавраа өөрөө хийж мөн хоолоо ч өөрөө хийгээд суржээ. Түүний зүрхийг шархлуулсан хэрнээ урам зориг өгсөн энэхүү түүх таны нүдэнд нулимс цийлэгнүүлэх нь дамжиггүй.Хана Чаны ээж х ө х н и й хавдар туссан ч түүнийгээ дийлж Шинго хэмээх залуутай гэрлэжээ. Түүнийг эмч нар хүүхэдтэй болж чадахгүй гэж байсан ч хосууд хөөрхөн охинтой болжээ. Тэрээр өөрийн блогтоо Охинтой анх уулзсан минь энэ амьдралын хамгийн сайхан мөч байсан хэмээгээд түүнийг өөрөө илүү нандигнан хайрлах болно хэмээн бичиж байжээ. Гэвч бүх зүйл сайхан байсангүй охиныг дөнгөж 9 сартай байхад ээжийнх бие мууджээ.Ээж нь өөрийн блогтоо амьдралд үлдэхээр яаж тэмцэж байгаагаа үргэлж бичдэг байжээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэрээр охиноо ганцаараа амьдралыг туулахад нь бэлдэж эхлэжээ. Хэзээ нэгэн цагт хүссэн хүсээгүй бие даах болно гэдгийг тэрээр мэдэж байжээ. Тэрээр охиндоо яаж хоол хийхийг багаас нь зааж өгсөн байна. Ханаг 5 настай байхад нь ээж нь хорвоог орхижээ. Гэвч хэрсүү охин ээжийгээ алдсанд харамссан ч өөрөө бүрэн бие даасан байлаа.Тэрээр өөртөө хүссэн хоолоо хийгээд идэж чаддаг болсон байв. Ээждээ захидал бичсэн бөгөөд захидалдаа Би танд нэг зүйл хэлмээр байна. Би одоо ганцаараа бүхэл бүтэн бенто хийж чадна та баярлаж байна уу? Би дахиж уйлахгүй би чадах бүхнээ хийх болно хэмээн бичсэн байлаа.