зөвлөгөө

Билгээгүй “Монгол коммент” онцгүй байсан. Одоо бүр Пүүжээ ч үгүй боллоо. Наад нэвтрүүлгийг чинь хүн үзэх юм уу?

Өчигдөр инээгээд гарсан хүн дахиж хэзээ ч ирэхгүйгээр гэрт зургаа, сэтгэлд дурсамжаа үлдээгээд үүрд яваад өгчихдөг хатуу хорвоод шүү дээ. Монголчууд минь бие биедээ баярлалаа, уучлаарай гэдэг үгийг хэлмээр байгаа үедээ л хэлчихэж байгаарай гэж сэтгэл гогдтол хэлчихээд ахиж телевизээр харагдаагүй ТВ9-ийн хөтлөгч Батбилэгийг үгүйлсэн маш олон үзэгчид одоо Пүүжээ ч үгүй болсон Монгол комментыг үзэх хэрэг байна уу?

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Карантин 21 шоу, Мэдээллийн урсгал ярилцлагын нэвтрүүлгээр өөрийн харьяалагддаг телевизээсээ халирч бусад сувгуудаар гараад л “Монгол коммент” нэвтрүүлгээ орхисон Билгээг үзэгчид хүлээсэн ч тэр ирэлгүй хэчнээн удав аа?

Гэтэл өчигдрөөс ТВ9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, Батбилэгийн партнёр Пүүжээ хүртэл нэвтрүүлгээ өгч оронд нь залуухан шинэхэн хөтлөгчид хөтлөх болсныг та анзаарсан уу?

Олон жилийн турш хоёр залуугийн хөгжилтэй харилцан яриа, ажил хэрэгч байдал, энгийн бас ойлгомжтой үгсээр нийгэмд болж буй үйл явдлыг үзэж, шүүмжилж дүгнэлт хийдэг байсан үзэгчдэд ялангуяа Монгол коммент нэвтрүүлгийг шимтэн үздэг хөдөөгийн үзэгчдэд энэ бүхэн гэнэтийн тийм ч таатай биш өөрчлөлт байсан бололтой.

Ганц хоёрхон хоног шинэ залуучууд нэвтрүүлгийг хөтөлсөн биш хөдөөнөөс хөгшид утасдаж загнаад ТВ9-ийнхнийг амраагаагүй бололтой.
АШГҮЙ ТЭД МОНГОЛ КОММЕНТОО ЭРГЭЭД ХӨТӨЛЖ ЭХЭЛЛЭЭ.
ТВ9 телевизээр ажлын өдрүүдийн орой бүр 18:00 цагаас гардаг “Монгол коммент” нэвтрүүлгийн 2 хөтлөгчийн хөгжилтэй постуудыг үзэх, унших дуртай олон хүн байдаг байсны бас нэгэн шалтгаан нь ийм л хөгжилтэй хэрнээ энгийн харилцаа байсан юм.

Харамсалтай нь хоёр найзын хошин постууд сошиал орчинд харагдахаа байгаад удаж дээ.

Өнөөдөр л гэхэд Пүүжээ “Муу найз минь ёстой ажил ажил, бэлэг бэлэг гэсээр яваад их л ядрах юм. Онд мэнд ордог л байгаа даа… Бас БЗД-ийнх юм байгаа юм. Жаахан унтаг дээ, иш чааваас эвий эвий ккк. жич: Сэрээд алах байхдаа… ” гэсэн пост оруулаад амжжээ.

Билгээ сэрсэн байлгүй, одоохондоо асуудал гайгүй байгаа бололтой

Тэд үе үе иймэрхүү хөгжилтэй пост оруулдаг. Захын жишээ нь л энэ байна.

2020.06.27-нд Батбилэг өөрийнхөө FB хуудаснаа доорх зургийг “Хөдөө явахад намайг жаргаадаг миний найз. Жолоо бариад дуулж өгдөг миний найз” гэж постолсон байдаг.

Хариуд нь Пүүжээ “арай л массаж хийлгэчихгүй ирдэг шүү чи” гээд “Жаргаж яваа байдал нь кккк” гээд хариу ийм зураг оруулжээ.

Ажил дээр ч, амьдрал дээр ч үй зайгүй дотно найзуудын хөгжилтэй зураг постуудыг хүлээдэг хүмүүс олон байгаа гэсэн шүү.

Хоёр найзын нөхөрлөл үүрд иймээрээ байх болтугай!

Таны бодол…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!