зөвлөгөө

БИ ХИАМ, ГАХАЙН МАХНЫ ҮЙЛДВЭРТ АЖИЛД ОРОВ ГЭТЭЛ НҮДЭНДЭЭ Ч ИТГЭСЭНГҮЙ…ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ

Нэг хэсэг хүмүүсийн хиамны хэрэглээ нилээдгүй өндөр байсан. Одоо харин сөрөг нөлөөг их мэддэг болсон уу, хүмүүс дийлэнхдээ татгалздаг болсон гэвч мэдээж зарагдсаар л байгаа юм. Хэрэглэдэг хүмүүст зориулж дараах мэдээг бэлтгэв.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Би хиам, гахайн махны үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай хүн л дээ. Гэтэл дэлгүүрт зарагдаж байгаа хиамнууд нэг л биш амттай болоод байгаад гайхаад л яваад байдаг байлаа. Сүүлийн үед мах үнэд ороод дотор нь ер нь юу л хольж бантанг нь хутгаж байгаа бол доо гэхээс нэг л сэжиг хүрээд байдаг байв. Тэгсэн миний ажиллаж байсан хиамны үйлдвэрт мах нийлүүлдэг ах хүүтэй 2 хоногийн өмнө уулзлаа. Тэрээр ийнхүү надад ярьж байна.Одоо бол хиамны үйлдвэрт нийлүүлдэг сайн муу гэж ангилж ялгах хямд ямаа тэмээний мах гэж байхгүй болсон.

Ямар ч муу махыг хиамны үйлдвэрийн авдаг үнээс дээгүүр үнээр Xятaдyyд авчихаж байна. Бас энэ олон жижиг ангилсан мах бэлтгэдэг газрууд түүгээд авчихна. Тиймээс махны үнэ тэнгэрт хадаад эхлэнгүүт хиам үйлдвэрлэхийн тулд тэдэнд түүхий эд хэрэг болноо доо. Урдаас орж ирдэг хиймэл мах буюу синтетик аргаар гаргаж авсан материалаар хиам хийж байна.

Ургамлын тос, гурил, мөс, шар буурцгийн уурагтай хольж багсарч зуураад махны амт үнэр оруулагчтай хольж баллуур шиг резин шиг хyypамч хиам хийж байна. Ялангуяа хувийн жижиг үйлдвэрүүдийн хиам нь ихэнх нь тийм. 10 кг синтетик махыг ус амтлагч бусад хольцтойгоо нийлүүлээд 50 кг парш буюу хиамны махан зуурмаган бэлдэц болгож, түүнийгээ олгойд хийж шараад хиам гэж зарж байна.

Нөгөөдөхийгөө зэвхий даагаад өнгө нь хувираад цайраад ирэнгүүт ургамлын тосоор тослоод лангуун дээр зарж байна.7 хоногт 10-аад тонн мах авдаг байсан хиамны үйлдвэр биднээс одоо тонн ч хүрэхгүй мах авдаг болоод байна. Аргаа бараад энэ бизнесээс гарсан. Мэргэжлийн хяналтын шалгалт яваад эхлэнгүүт хоорондоо холбоо сүлбээтэй хиамны жижиг том үйлдвэрүүд тэр дор нь хоорондоо хэл авалцчихдаг учраас энэ асуудал илрэхгүй байгаа юм.

Мөн тэд шинжилгээнд явуулахдаа жинхэнэ махаар хийсэн хамгийн сайн хиам явуулаад, бусад үед энэ муухай юмаа найруулж зардаг гэсэн үг. Тэгэхээр энэ муусайнууд чинь шалгалтын үеэр нөгөө синтетик махаа хаа нэг тийшээ нуугаад оронд нь жинхэнэ мах зоориндоо хийчихдэг.” Гэж ярив.

Үнэний ортой. Томоохон хиамны үйлдвэрүүдийн хиамнаас жижиг хувийн үйлдвэрийн хиамнууд амт чанараараа илт сул, бүр юу хийчихсэн юм бэ гэмээр байдгийн нэг нууц энэ аж. Хяналт шалгалтаар илэрдэггүй энэ айхтар синтетик материалаар хиам үйлдвэрлэдэг жижиг хувийн хэвшлийнхэнэээс татгалзаарай хүмүүсээ!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!