зөвлөгөө

Жил бүр 60 мянган бүсгүйгээс ээлжит хатнаа сонгож авдаг Свазилендын хаан

Свазиленд нь ӨАБНУ болон Мозамбикын дунд орших хэмжээгүй эрхт хаант засаглалтай жижигхэн улс юм. Хөгжлөөр тааруу ч улстөрийн хувьд тивдээ тогтвортойд тооцогддог. 1968 онд Английн koлoнийг халж тусгаар тогтнолоо зарласан. Одоогийн хаан Мсвати III нь 1986 онд хаан ширээнд заларсан. Жил бүр ургацын баярын үеэр улсын өнцөг бүрээс цугласан 60-70 мянган охид бүсгүйчүүд хааны ээлжит хатнаар сонгогдохын төлөө өрсөлддөг. Сонирхолтой нь удам угсаа гарал үүсэл төдийлэн чухалд тооцогддоггүй тул я.д.у.у айлын охид ч үзээд алдах эрхтэй байдаг.

Шалгаруулалтын гол шалгуур нь о н г о н байх ёстой. Улсын хуулиар охид нөхөрт гартлаа буюу 21 нас хүртлээ охин биеэ хадгалах үүрэгтэй. Дээрх заалтыг зөрчвөл хотод 150 доллар хөдөөд 2-3 үхрээр торгодог. Энэ улсад охид 16-18 насандаа айлд очдог тул нөхөртөө онгон биеэ өгдөг. Мсвати III хаан хууль болон уламжлал ёсоор жил бүр шинэ хатан буулгах эрхтэй. Хуулиар их хатанг Хааны зөвлөл, удаахь хатанг парламент сонгож өгдөг. Мөн их хатанг заавал Motsа овгоос тодруулдаг. Харин удаахь хатдыг хаан үзэмжээрээ сонгох эрхтэй. Хаан хэмжээгүй эрхтэйн дээр 100 сая доллароор тооцогдох их хөрөнгөтэй тул хатны тоо дээр санаа зовдоггүй.

Уламжлал ёсоор 14 насанд хүрсэн о н г о н охин бүр хатны шалгаруулалтанд оролцох эрхтэй. Шалгаруулалт явагддаг Ургацын баяр нь манай Цагаан сар шиг үндэсний хэмжээний том баяр гэнэ.Баярын өмнөхөн охин бүр өөрийн боломжийн хэмжээгээрээ биеэ угааж арчин гоо сайхандаа анхаардаг. Дараа нь ачааны машинд суун баяртаа явдаг. Хатны шалгаруулалтанд жил бүр 60-70 мянган охид бүсгүйчүүд оролцдог. Шалгаруулалт долоо хоног үргэлжилэх агаад энэ хугацаанд тэднийг хааны сангаас хооллодог. Сонголт хэрхэн явагддаг нь нууцлаг. Эхлээд хаан эгнэсэн охидын дундуур явж эхний сонголтоо хийнэ. Дараа нь сонгогдсон охид дундаас ахин сонголт хийдэг агаад энэ нь хөшигний цаана явагддаг. Тэднээс л ээлжит хатан тодордог.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!