Oxин насаа iPhone утсаар солихоор болсон жоохон охин. Гэвч байдал маш өөрөөр эргэжээ…

Өсвөр насны өөрийгөө iPhone 8-оор солихоор зочид буудалд хандсан ба зочид буудлын өрөөнөөс хагас н..ц.г.э.н баахан хүмүүс гарч ирэн байдал эргэжээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!17 настай, Сяо Чен хэмээх хочтой охин 20 мянган юанийн (2287 фунт) бэлэн мөнгөний ажил хийнэ гэсэн зарыг тавижээ. Зарын дагуу нэг хүн холбогдож хүссэн мөнгийг өгөхөөр тохирч хариуд нь охиныг нэгэн буудалд ир гэж тохиржээ. Охиныг буудлын өрөөнд ирэхэд ариун цэврийн өрөөнөөс хэд хэдэн эрчүүд гарч ирсэн байна. Азаар эрчүүдийн бусармаг үйлдэл болохын өмнө Бээжингийн влоггер Нана гарч ирэн эрчүүдийг яв гэж хэлсэнээр охинд ямар нэгэн зүйл болоогүй байна.
Үүний дараа бүх зүйл гэнэн өсвөр насны охинд сургамж өгөхөөр бүхэлд нь зохион байгуулсан влоггерын бүтээсэн жүжиг байсныг охинд тайлбарлаж өгжээ. Энэхүү бичлэгийг Нана Хенинг шоу нэвтрүүлгийн хөтлөгч Нана хийсэн бөгөөд тэрээр баян үйлчлүүлэгчийн нарийн бичгийн дарга болж жүжиглэн өсвөр насны хүүхэдтэй ярилцлага хийжээ.
Влоггерын байршуулсан бичлэгт Сяо Чен түүний найзуудын нэг нь танихгүй баян хүнтэй у.н.т.а.ж. амар хялбар 20,000 юань олсон гэж тайлбарлаж байв. Тэрбээр түүний бүх найзууд нь шинэ iPhone 8-ийг худалдаж авахын тулд үүнийг хийхийг хүсч байгаа гэдгийг ч мөн хэлэв. Өсвөр насны охин:
Миний хийх ёстой зүйл бол тэндээ хэвтэх л байх тийм үү? Бид бүгд хүссэн зүйлээ авдаг. Би үүнийг аль хэдийн бодож үзсэн. Дараа нь Нана охинд 500 юань (57 фунт) -ийг ‘хадгаламж’ болгон өгч, тэрээр хүссэн утсаа авна гэсэн төлөвлөгөөтэй байжээ.
Шоуны оргил үе нь Сяо Чентэй зочид буудлын өрөөнд орж, нэгэн залуу түүний хүссэн утсыг нь өгж байгаа хэсэг гардаг. Энэ бүхнийг тавилттай жүжиг гэдгийг өсвөр насны охин анзаарахчгүй байлаа. Дахиад гурван эрэгтэй, нэг нь камертай өрөөнд орж ирэхэд Сяо Чен байдал бишдэж байгааг мэдэрж а.й.ж. эхэлсэн байна.
Өсвөр насны хүүхдийг хальсанд буулгах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж орон дээр нь б.э.х.э.л.ж.э.э. Удалгүй Нана зочид буудлын угаалгын өрөөнөөс гарч үзэгдлийг зогсоов. Нана өсвөр насны хүүхэд рүү хашгирч:
Одоо чи айж байна уу? Зөвхөн утасны төлөө үнэ цэнэтэй зүйлээ зарах чинь зөв зүйл биш юм гэж хэлсэн бөгөөд Нанагийн хувьд охиныг маш их а. й.ж. цоч.. ирдсоныг харсан учраас элдэв зүйл камерын өмнө хэлээгүй байна. Эцэст нь Нана зураглаач гэх мэт бүх эрчүүдийг зочид буудлын өрөөнөөс гарган өсвөр насны охинд ганцаарчлан лекц уншжээ.
Хятадын нийгмийн сүлжээн дэх зарим хүмүүс уг шоу нэвтрүүлэг, түүний доторх дүрүүдийн жинхэнэ эсэх талаар эргэлзэж байсан боловч олонхи нь Нана өнөөгийн Хятадын консерватив нийгмийг зовоож буй маш бодит асуудлыг илчилж байна гэж хүлээн зөвшөөрөв.
Таны хүүхдүүд цахим ертөнцөд юу үзэж харж байгаа талаар та анхаарал хандуулдаг уу? Хандуулдаггүй бол одооноос анхаарах хэрэгтэй. Сэрэмжтэй байцгаая.