зөвлөгөө

МУГТ Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ.

МУГТ Э.Цэндбаатарыг з од оон хийсэн гэх үндэслэлээр боксын холбооноос хөөх шийдвэр гарсан ба үүнтэй холбогдуулан тухайн зо доо н хэн нь хийсэн бэ гэх бичлэг олонд тараад байсан. Тус бичлэгэн дээр Э.Цэндбаатар з одо он хийгээгүй харин бусдад з оду улж ухаан алдаж байгаа нь харагдсан. Үүнд ард иргэд түүнийг буруугүй байхад холбооноос хөөсөн байна гэх асуудал үүссэн.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Тэгвэл тэрээр өнөөдөр өөрийн цахим хаягаараа мэдээлэл хийж ард түмэнд хүргэсэн байна. Энэ талаар хэлэхдээ: Сайн байна уу. Би МУГТ Э.Цэндбаатар байна. Би болсон үйл явдлын талаар Улаан бал нэвтрүүлгээр ярьсан ярилцлагыг маань та бүхэн маань хүлээн авч үзэх байхаа. Юуны өмнө миний хэлэх гэж байгаа зүйл гэвэл би Монголын боксын холбооны шийдвэрт харамсахгүй байна.

Би боксдоо маш их хайртай. Намайг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хассан болохоос биш боксыг маань бүр мөсөн хориогүй юмаа. Боксын холбооноосоо уу ч лал хүсч байна. Намайг уу чл аарай. Миний хувьд з ө рчил гаргасан архи уусан нь миний буруу. Тухайн үед юу болсон бэ гэхээр Холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар бид нарыг хоолонд оруулсан. Тэр үед ямар ч ал ко х олны төрлийн юм байгаагүй байж байгаад тарцгаасан.

Би болон манай дээд үеийн ах нартайгаа 5луу өөр газар орж ууж идэцгээсэн. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон олимпийн аварга Бадар-Ууган ах нар эд нарлуу битгий дайраарай. Холбооны хүмүүс учраас ингэж шийдсэн нь зөв гэдгийг ойлгуулах гэж энэхүү мэдэгдлийг хийж байна.

Мөн намайг зодсон хоёр ахдаа гомдол байхгүй. А р хи уусан нь миний буруу маш их гэмшиж байна. Шинээр гарч ирж байгаа дүү нартаа бэлтгэл хангагчийн үүднээс тусалж дэмжинээ гэдгээ хэлэе хэмээн мэдэгдэлдээ дурьдсан юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!