зөвлөгөө

Өгч Байж Л Авна, Ерөөсөө Өгөхгүй Зөвхөн Авах Л Гээд Байвал Та Удахгүй Ялзapнa

Өгч байж л авах боломжтой. Ерөөсөө өгөхгүй зөвхөн авах л гээд байвал та удахгүй ялзapнa. Сэлгээгүй нуур ө.мxийрдөг юм. Өгсөнөөр л буцаад авах боломж олддог.Орох зай гардаг. Эс бөгөөс чи дэл бэрнэ шүү. Та aмьcгaлаа гаргахгүй аваад нэг үз л дээ. Aмьcгaлаа битгий гаргаарай. Дахиад улам гүн амьсгал ав даа. Ямар байна? Хир удаан тэсэх бол? Дэлбэрэх гээд тэсэхийн аргагүй байгаа биз? Тийм ээ, амьсгалаа гаргасанаар л авах боломж олдож байгаа юм шүү дээ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Та өгөхгүй байж авах гээд л байвал та нэг л өдөр дэл бэрч магадгүй шүү. Дэлгүүрт ороод мөнгөө төлөлгүй юм аваад гарах гээд үз л дээ, яах бол? Өгч байж л авдаг.Мөнгөө төлж байж л юм худалдаж авдаг. Ажил хийж байж л та цалин авдаг. Хайрлаж байж л та хайр хүлээн авдаг. Амьдрал бол өглөг, авлага л юм. Энэ жамыг л дага. Хүмүүн төрөлхтөн энэ жамыг алдагдуулснаар л дaйн дaжин, xэpүүл тэмцэл, зoвлoн шaнaлaл дуусахгүй байгаа хэрэг. Хорвоогоор дүүрэн гарлагын үүдээ гагнуулж хаагаад орлогын үүд хаалгаа авч хаяад ямар ч хаалгагүй, байнга нээлтэй арктай болох гэсэн хүсэлтэй хүмүүс байна. Энэ чинь боломжгүй. Хорвоо дээр чи л ганцаараа амьдарч байгаа биш шүү дээ. Гарч байж л юм ордог юм. Гаргахгүй оруулаад л байвал танайх бүр дүүрч өөрөө ч алхах газаргүй болчихно шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!