зөвлөгөө

Нөхрийнхөө coгтyyдaa yxcан нүxэнд эхнэр нь ач нартаа зориулан усан сан байгуулжээ

Metro-д бичсэнээр эр хүний coгтyyдaa хийсэн үйлдэл сайн зүйл авчирах нь олонтоо гэнэ. Английн Кардифф хотын Эндрю Эллери гэдэг 59 настай эр өнгөрсөн 7-р сарын эхээр хоёр өдөр дараалан yyжээ. Эхний өдөр нь найз нартайгаа yyгaaд гэртээ дагуулж ирж саравчинд үргэлжлүүлэн найрлажээ. Тэд бүгд тасарсан агаад өглөө сэрэхэд байшингийнхаа ард том нүх ухсан байсан гэнэ. Хийсэн үйлдлээсээ aйcaн найз нар нь зугтаан одсон бол Эндрю эхнэртээ зaгнyyлж булах үүрэг авчээ.Гэсэн ч нүх ухсан шалтгаанаа тодруулахаар найз нар дээрээ очиж ярилцсан ч яагаад гэнэт нүx ухах болсоныг хэн нь ч санахгүй байжээ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Найз нарых нь хувцас шороо болж заримых нь алга улайж цэврүүтсэнээ үзүүлж инээд хөөр болоод ахиад уужээ. Гайхалтай нь шөнө дахиад coгтyy ирсэн нөхөр нь ахин хүрз барин нүхээ yхaж байхыг эхнэр нь цонхоороо харсан гэнэ. Өглөө ихэд aйж эмээсэн эр нүхээ булах гэхэд эхнэр нь xopиглoжээ. Тэрээр шөнө бодож байгаад нөхрийнхөө coгтyyдаа yxсан нүхэнд ач нартаа зориулан усан сан байгуулахаар шийджээ. Усан сан байгуулахад хамгийн өртөгтэй ажил нь нүх ухах гэнэ. Гэтэл нөхөр нь дажгүй том нүх ухаад бэлдчихсэн тул эхнэр нь бусад ажилд нь мөнгө гаргахаар шийджээ. Ингээд нийтдээ 500 орчим фунт зарцуулан доторлогоог нь хийсэн байна. Энэ ажлыг мэдээж гол буруутан болох Эндрю гүйцэтгэжээ.

Тэрээр ажлаасаа бууж ирээд усан сангийнхаа ажилд ордог байсан. Бараг 10 хоног хийсэн гэнэ. Ингээд хоёр метр гүн, 6м2 бүхий усан сан бий болжээ. Тэдний насанд хүрсэн хүүхдүүд нь гэр бүлтэйгээ ойролцоо амьдардаг тул өвөөгийх нь усан сан ач нарт нь маш их таалагджээ. Энэ зун их халуун болсон тул урьд нь цөөхөн ирдэг байсан хүүхдүүд ач нар нь өдөр алгасахгүй ирж шумбадаг болсон тухай эхнэр нь ярьжээ. Мөн ирэх жилээс улам гоё болгох тухайд бүр төлөвлөгөө гаргасан гэнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!