зөвлөгөө

8 Литр Борщ Шөлийг Уутанд Хийгээд Хөлдөөчихсөн. Долоо Хоногийн Дараа Гаргаж Үзтэл..

Баярын өдөр манайд олон хүн цугласан юм. Би 9 литр борщ чанаж, котлет хийж, салат бэлтгэж, амттан ч хийсэн. Зочид маань шөлнөөс бусад хоолыг маань амтархан идсэн. 8 литр орчин шөл үлдсэн болохоор асгана гэхээр хэтэрхий хайран. Харин найзаасаа сонссон шөлийг хөлдөөгөөд дараа нь буцаад гэсгээд бага багаар идэж болдог гэх үгс толгойд зурсхийн орж ирсэн юм.

Ингээд үлдсэн шөлөө уутанд хийж гадуур нь ахин давхарлаж уутлаад, амыг нь сайн гэгч нь боогоод хөлдөөгчинд хийчихэв. Долоо хоногийн дараа гэрийнхэн маань шөл ууя гэх хүсэлтийн дагуу өнөөх шөлөө нэг шалгаад үзье гэх бодол толгойд орж ирсэн юм. Үнэндээ би итгэлгүй байсан. Бараг л энэ хөлдөө шөлнүүд муудсан байх, хаях болох байхдаа гэж бодсон ч, ямартай ч шалгаж үзэхээр шийдсэн юм.

Ингээд ууттай хөлдөөсөн шөлнөөсөө нэг ууттайг гаргаж аваад, уутыг нь задалж, шөлөө саванд хийж халаав. Харин хамгийн сонирхолтой нь шөл маань яг л тэр оройны амттай хэвээр байв. Ядаж өнгө нь хүртэл хэвээр, огт бүдгэрч өөрчлөгдсөн зүйлгүй байсан.

Нөхөртөө чимээгүйхэн л халаагаад өгчихсөн. Гэтэл амттайг нь гайхаж, талархлын үгс харамгүй чулуудсан шүү.

Энэ өдрөөс эхлээд би үнэхээр болох юм байна гэх бодолтой болсон. Одоо бол шөл илүү гарвал шууд л хөлдөөгөөд дараа нь халаагаад идчихдэг болсон. Цаг зав ихтэй үедээ ахиухан шөл хийж хөлдөөгөөд дараа нь яарсан ядарсан үедээ шөлөө халаагаад л идчихнэ. Үнэхээр их цаг хэмнэж, надад тус болж байгаа шүү.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!