НАС БАРСАН БАГШ ЭМЭГТЭЙН СҮҮЛЧИЙН ХҮСЭЛ БҮГДИЙГ ГАЙХАШРУУЛЖЭЭ

Хэн нэгэн хүн энэ ертөнцийг орхин одоход сүүлчийн хүслийг нь биелүүлдэг уламжлалтай. Ямар ч хүсэл байсан хамаагүй. АНУ-ын багш эмэгтэй Тэмми Уодделлийн сүүлчийн хүсэл үнэхээр олныг гайхуулсан юм.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Амьсгал хураахаасаа өмнө Тэмми өөрийн танил бүх хүмүүсийг оршуулах ёслолд нь ирэхдээ цэцэг биш хичээлийн хэрэглэлтэй үүрдэг цүнх авчрахыг хүссэн юм. Дараа нь цүнхнүүдийг ядуу зүдүү айлын хүүхдүүдэд дамжуулан өгөөрэй гэж тэр гэрээсэлсэн байна.
Түүний ах Брэд Жонсон твиттер хуудсаараа энэ талаар зарлаад “Түүний сүүлчийн хүсэл ядуу хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл өгөх байлаа. Тэр амьсгал хураатлаа жинхэнэ багш хэвээр байсан” гэж бичжээ.
Оршуулгын ёслолд 300 гаруй хүн ирсэн бөгөөд бүгд түүний хүслийн дагуу хичээлийн хэрэглэлтэй цүнх авчирсан байлаа.