зөвлөгөө

Чингис Хаан Xятaд Хүн Байсан Уу?

8 дугаар сарын сүүлээр Өвөрмонголд xятaд хэлийг эх хэл болгон заах тухай шийдвэр гарсан юм. Үүнээс үндэслэвэл “Taipei Times” сонины аналист Паул Лин, “Ши Жиньпиний дараачийн бай Монгол улс байх магадлал тун өндөр” гэж хэлэв. Түүний нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэе.Ши уг бодлогоороо чухам юуг гүйцэлдүүлэх гэж зэхэж байгаа вэ? Тэрбээр Өвөрмонгол дахь Монгол уламжлал соёлын өвийг yстгaxаaр шийдсэн үү?

араас нь Монгол улсыг ч мөн ижилхэн хувь тавилан хүлээж байна уу? Эл бодлого, тус шийдвэрийнх нь эсрэг ирсэн олон ш.ү.үм.жл.э.лд Xятaдын Коммунист нам манантай адил тодорхойгүй хариу өгсөөр л байна. Өнгөрөгч долоо хоногт 300 мянган сурагч, оюутнууд, мөн тэдний эцэг эх, түүнчлэн Өвөрмонголын радио телевизийн ажилчид хүртэл нэгдэн жагсаал цуглаан үйлдсээр байгаа ажээ. Эрх баригчид уг жагсаалыг хуягт техник ашиглан таслан зогсоох гэж оролдсон ч 130 гаруй жагсагчид баривчлагдаад байгаа юм байна.

Ши Жиньпиний хувьд Монгол бол зажилавал дааж ядах юмс зүйлгүй орон нутаг. Өвөрмонгол зургаан сая гаруй хүн амтай боловч Монгол гуравхан сая гаруйхан л хүн амтай. Ийм болохоор тэр Монголын газар нутгийг өөртөө нэгтгэхэд хялбар хэмээн санаж байгаа юм шиг… Ши Монголын эзэнт гүрнийг байгуулсан Их эзэн Чингис хааныг “Хятад хүн байсан шүү” гэж тунхаглан, “Монголын газар нутаг Xятaдын салшгүй нэг хэсэг мөн” хэмээн шалтаглаж, үүнийгээ цэрэг хүчээр гүйцэлдүүлэх нь түүний бодлого л байх.

Итгэлийг нь алдсан Хятадын эрх баригчдад гомдож уурлацгаасан Монголчууд нийслэл хотынхоо төв талбайд жагсаал цуглаан өлсгөлөн байсан. Хэрвээ Xятaд Монгол орныг өөртөө нэгтгэж авахаар болбол Оросын тал ямар хариу үйлдэл хийх нь ихэд сонирхолтой. Шалтгаан нь ОХУ-н ард иргэд Монгол улсыг дэмжиж ажилладаг боловч Монгол улсын засгийн газар тун удахгүй кирилл үсгийг ашиглахаа больж, босоо бичгээ ашигладаг болох магадлал ажиглагдаж байгаа билээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!