Мөрөөдлийн Хуримаа Хийсэн Ч Одоо Хөөрхөн Хүүгээс Минь Өөр Эр Хүн Дэргэд Минь Алга…

Мөрөөдлийн хуримаа хийсэн ч одоо хөөрхөн хүүгээс минь өөр эр хүн дэргэд минь алга . Яг жилийн өмнө түүнтэйгээ мөрөөдлийнхөө хуримыг хийж хайртай ханийгаа эрвээхэй зангиа зүүсэн байхыг анх удаа харж сүүлчийн удаа түүндээ дурлаж байж. Хорвоогоос явахаасаа өмнө ханийн минь хүссэн сүүлчийн хүсэл хүртэл миний л төлөө байсан. Хуримаа хийж цагаан плаж өмсөхийг хүссэн гэгээхэн хүслийг минь э.м.н.э.л.г.и.й.н орноосоо сүүлчийн удаа өндийж тэргэнцэр дээрээ инээмсэглээд хань минь биелүүлж өгөөд буцсаан. Бидний амьдрал хайрын түүх ердөө арван жилийн настай …
Thank you for reading this post, don't forget to subscribe!Оюутан цагтаа учирсан эрдэнэ мэт хайр минь амьдрал болсон юм. Бид хоёр аймгийн төв орох пургон машинд чихэлдэн суухдаа л анх нэгнийгээ олж харсан . Замын турш зүгээр л ширтэн дотроо энэ ямар гайхалтай учрал вэ гэж бодон зүрх түг түг цохилон явсаар хүрэх газраа хүрч билээ. Тэр цагаас хойш бидний хайрын түүх эхэлсэн. Бид танилцаад хоёр сар болоод л нэг гэрт орсон юм шүү дээ. Хүмүүс дандаа л гайхдаг юм. Тийм хурдан гэж үү гэж. Тиймээ тийм л хурдан байлаа. Нэгэнт шийдсэн дахин өөр хүн гэж байхгүй ээ гэж шийдсэн цагтаа хүлээхийг хүсдэггүй юм.
Бид оюутны байрнаасаа гарч хашаа байшин түрээслэн юугаа ч төсөөлж тооцоолоогүй 2 хүн бөөн баяр тусдаа гарч байлаа. Энэ 10 жилийн хугацаанд би нэг ч удаа шөнө ганцаараа айж түгшин хүн хүлээсэнгүй , нэг ч удаа эвгүй мyyхай үгээр хэлүүлсэнгүй жинхэнэ утгаараа алган дээр нь бөмбөрсөөн. Эхнэрийнхээ түрсикийг угаалаа гэж хадам эгч нөхрийг минь загнан чимхээд авч байж билээ. Тэр үед би хийсвэрээр хүүгээ төрүүлээд , хүндрэлтэй олон оёдолтой нэлээн хэцүү амаржсаны дараах хэдхэн хоногийн дараа л даа.
Миний хань зүүрмэглээд л сэрэхэд шөл бариад сууж байдаг , дахиад зүүрмэглээд л сэрэхэд хүүгээ салхинд гаргаад бүүвэйлчихсэн дуулж явна. Би сүүлдээ хэт их халамжлуулан түүнийгээ зовоож ядраагаад байгаа мэт санаа зовон хурдан тэнхэрхийн тулд шөлөө сайн ууж хурдан ханидаа өглөө босон цайг нь чанахыг хүсч байсан.
Учир нь идэх хоолгүй байсан ч , үмх махгүй байсан ч өглөө заавал цай чанаж хайрдаа дээжийг нь уулгадаг байлаа. Цайны дээжээ энэ жилүүдэд хэзээч мартаагүй ээ. Хамгийн сүүлд нөхөр маань өглөө бүр цай уух , дээжээ уух нь чи гэрийн эзэн шүү чи чухал хүн шүү гэж шивнэж байгаа мэт санагддаг. Ийм учраас л гэр бүл байдаг байхдаа гэж боддог шүү гэж билээ.