зөвлөгөө

Улаанбаатарт дөнгөж сая газар хөдлөлөө. Дараагын газар хөдлөлт ДАРААД УНШААРАЙ..

2018 оны тавдугаар сарын 12-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын газар хөдлөлтийн талаар мэдээлэл хүргэсэн байдаг. Тухайн үеийн ОБЕГ-ын дарга Т.Бадрал дараах мэдээллийг өгч байжээ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: 2011-2013 Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлсэн төслийн судалгааны дүнг танилцуулъя. 7-оос 8 баллын газар хөдлөлт болсон тохиолдолд Улаанбаатар хотод ойролцоогоор 80 орчим мянган хүний амьдрал бол ер нь хэцүү болно гэсэн ийм судалгаа гарсан. Одоо энэ тоо бол нэмэгдээд явж байгаа.

2008 оны 5 сарын 12-ны өдөр. Одоо ингээд яг 10 жил болж байгаа. Сичуанын газар хөдлөлт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм билээ. Энэ бол бас ер нь сүүлийн үед гарсан газар хөдлөлтүүдээс магнитудын хувьд бага. Арай багад тооцогддог. Яг тэр бүс нутагт нийтдээ 82 сая хүн амьдарч байсан байна.

Иньчуань муж гэж байна. Тэгээд энэ ослын үеэр 87 мянган хүн амь насаа алдсан. Түүнээс сэтгэл санааны хувьд ч юм уу, энэ хохирлыг ингээд дагаад нийтдээ 92 хүн тооцогддог юм билээ. Үүнээс яг өдөр 1 цагт хөдөлсөн юм билээ. 32 мянган хүүхэд сургууль дээрээ хичээлээ хийж суугаад дарагдсан.

Тэгэхээр бид нар энд юу ярих вэ гэхээр зэрэг өнөөдөр Улаанбаатар хотын маань газар хөдлөлтийн идэвхжил өнөөдөр 7 магнитуд руугаа ороод ирлээ. Маш том эрсдэл. Энэ бол ингээд судалгаа гаргаад байна л даа. Тэгээд тэр 80 мянган хүн гэдэг бол ерөнхийдөө тийм хүний амь нас алдана гэсэн одоо бидний эрсдэлийг тодорхойлоод өгчихсөн.

Шадар сайдын саналтай нэг байна. Энэ цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд өдрийн цагаар газар хөдөлсөн тохиолдолд хамгийн их хохирол амсдаг ийм барилга байгууламжийн хувьд бол эхний ээлжинд энэ яригдаад байгаа 72 сургууль, 53 цэцэрлэг, 99 эмнэлгийн асуудлыг л ер нь эхний ээлжинд. Хэрвээ эрэмбэлж болдог бол, хөрөнгө мөнгөнийхөө хувьд болдог бол энэ чиглэлээр тодорхой арга хэмжээг л авах шаардлагатай байна гэдэг саналаа хэлье.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!