Д.СУМЪЯАБАЗАР: Түгжрэлийг 50%, Утааг 80% бууруулна. Гэхдээ болзолтой..

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газраас нийслэлд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тогтоол гарсан. Түгжрэлийн асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөлөө. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Хуулиар зохицуулах боломжгүй зүйлсийг дүрмээр зохицуулна. Есдүгээр сарын 15-нд төлөөлөгчид иргэдээс санал асуулга авч, хотын дүрэм боловсруулах юм.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Мөн Улаанбаатар хотын стандартыг хуульд оруулж өгсөн. Маш олон асуудлын стандартыг тогтооно. Ямар ч хүн явган явж байхад явган хүний замгүй байж болохгүй. Энэ цагаас эхлэн хүн рүүгээ чиглэсэн юм хийнэ. Цаашид Улаанбаатар хот инженерүүдээр баг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Өмнөх 30 жилийн гажуудал нь Улаанбаатар хотын стандартгүй, дүрэмгүй байдлаас болсон. Нийслэлийн мэдээлэл харилцааны технологи хөгжүүлэлтийн газарт цоо шинэ баг оруулж ирж, уламжлал дээр суурилсан шинэчлэлт хийж, түгжрэлийг бууруулахад таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Томоохон үндэсний компаниудтай хамтарч, үйл ажиллагаанд нь бодлогын дэмжлэг үзүүлж, төрийн бодлогоор ААН-үүдээ дэмжинэ.
Автобусны парк шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй байгаа. 400-500 автобусаар нийтийн тээвэрт шинэчлэлт хийхээр зорьж байна. Такси үйлчилгээг олон улсын стандартад хүргэх ёстой. Замын хөдөлгөөний нэгдсэн зохион байгуулалтыг бий болгоно. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж байж иргэдэд сонголт бий болно. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
Зам, барилгын норм, норматив Улаанбаатар хотын стандартын дагуу өөрчлөгдөж, нэгэн цогц болно. Ингэснээр нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулах юм. Улаанбаатар хотод олон асуудал бий. Үүнийг нэг сар, нэг жилийн дотор бүрэн бууруулах боломжгүй. Тиймээс эрх барих хугацаанд мөрийн хөтөлбөрийн дагуу бүх ажлыг хийнэ. Би Улаанбаатар хотын захиргаанд авлига, хээл хахууль орооцолдсон нэг ч хүн байх ёсгүй гэж үздэг. Компаниудыг дэмжих үүднээс хуруугаа дүрж болохгүй. Тэгвэл хуруугаа таслуулна шүү гэж зөвлөдөг.
Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай 10.7 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Бараг улсын төсөв гэсэн үг. Гэхдээ энэ их мөнгийг нэг дор олох боломжгүй. Гэхдээ эхний ээлжинд утааг 80 хувиар бууруулна.