зөвлөгөө

Ч.Лодойсамбуу: Алaaд идчихдэг байж битгий жүжээд байгаарай монголчууд минь !!!

NTV- Улаан бал нэвтрүүлэгийн хөтлөгч Лодойсамбуу:

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Адуугаа тамгаллаа. Тамганыхаа загварыг сольсоон. Өсөн нэмэхийг бэлгэшээж өргөж дэмжсэн телевизийнхээ логогоор ийм тамга хийлгэлээ. За тэгээд та минь, [🌞NTV] тамгатай адуу Өгийгөөс өөр газар харагдвал дор нь хэл дуулгадаг юм шүү. гэж өөрийн цахим хуудаснаа пост оруулжээ. Лодойгийн пост иргэдийн дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулаад байна. Сүртэй юм бэ гэх хүмүүс ч байх аж.

Жишээ нь Иргэн Б : “Алдаршихын төлөө амьтан тамлах юу ч биш болж. Уг нь Монгол тамга мал зовоохгүйгээр ором багатай ч ялгарах дүрстэй цомхон бдаг. Индүүний ул шиг том дөрвөлжин дотор NTV гэж палцийтал сийлж улайсгаад нялх амьтныг амьдаар нь хайр.ч тамгалан суудаг энэ бярман ёстой сэж.гийн араатан юм”

Лодойсаибуу шүүмжлэгч нарт хариу өгөв

1. Ингэж алдаршдаггүй юм.
2. Адууг ялгах гэж, ялгаатай харагдуулах гэж л тамгалдаг.
3. Малтай айл болгон гал дөл, нар саран тамгатай болсон тул ялгаатай байх шаардлагатай. Ху лгай их.
4. Хуучин шиг төмөр улайсгаж түлдэг биш үсийг нь хусаад азотоор дардаг

Та хэд хоёр талцаад яахав дэ.
Ямаа самнахаар тамлалаа гэнэ.
Бүгд шахуу ноолуур өмсөнө.
Унага тамгалхаар там.лалаа гэнэ .
Бүгд шахуу адууны мах иднэ, битгий ийм хуурамч амьдар.!
Үүнд ямар ч хүний сэтгэгдэл хэрэггүй ажлын хэдэн адуугаа тамгалаж авахгүй бол алдаж дуусна ойлгоо..?

Энэхүү цагаан тамга гэж нэрлэх болсон тамга нь азотод дардасаа хөлдөөж дарах хэсгийн үсийг нь хусч хөлдсөн дардсаараа хайрч дардаг👍🏼дарагдсан хэсгийн үс ургахдаа цагаан ургадаг малд зовиургүй холоос тод харагддаг гэх зэрэг давуу талтай.

Лодойгийн тухай сонирхолтой 13 асуулт, хариулт.

-Та яг одоо юу бодож байна вэ?

-Чамайг юу асуух бол гэж бодож байна.

-Та шударга хүн үү?

-Шударга л байчихаад байдаг, үе үе.

-Та тааварлагч уу, эргэцүүлэн бодогч уу?

-Эргэцүүлэн бодогч.

-Та хамгийн сүүлд хэзээ автобусанд суусан бэ?

-Жилийн өмнө.

-Боловсрол мэдлэг үү эсвэл хэрэглээ юу?

-Мэдлэг, оюун ухаан, тэвчээр, амьдрах чадвар, бүх зүйл.

-Мөнгөгүйдэж үзсэн үү?

-Огт мөнгөгүй байж үзсэн.

-Аминд тулсан шаардлагатай үе гарвал та хул.гай хийх үү?

-Хул.гай хийснийхээ хариуд үхэх.гүй бол хийнэ.

-Хадам ээж гэж хэн бэ?

-Миний хайртай эмэгтэйн ээж.

-Бусдаас сонсоход урамтай үг?

-Үнэн сэтгэлийн үг.

-Урам зориггүй үедээ хэрхдэг вэ?

-Урам зориггүй үе байсан эсэх нь санаанд орохгүй байна.

-Амьдралын сайхан нь?

-Сайхныг нь мэдрэхийн тулд жаахан зовох шаардлага гардаг.

-Хайртай гэдэг үгийг хэдэн удаа хэлж, сонсов?

-Тоолбол барагдахгүй.

-Бүх хүн нэр төрөө эрхэмлэхгүй бол яах вэ?

-Хүн байх утга учир алдагдана.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!