зөвлөгөө

Америк нөхөртэй Монгол бүсгүйн үлгэр жишээ гэр бүлтэй танилц.

“Suwdaa Sherwood” гэр бүлийн влогоор нь манай зарим уншигчид түүний гэр бүлийг мэдэх билээ. Америк нөхөртэй 3хүүхэдтэй Сувдаа хэмээх Монгол бүсгүй өөрийнхөө амьдрал, гэр бүлийн жаргал, зовлонтой, хөгжилтэй гээд амьдралынхаа нэгээхэн хэсгийг харуулсан влог хийдэг үлгэр жишээ гэр бүл. Тус влогоос та аз жаргал, хүүхдийн инээд хөөр, аав ээжийн бие биенээ хайрлах хайрыг мэдрэх болно.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Сувдаагийн нөхрийг Брентон гэдэг бөгөөд хосууд 2 хүү 1 охинтой юм. Хэдий хоёр өөр оронд төрж өссөн ч хайраар холбогдож бие биенийхээ түшиг тулгуур болж, энэ л сайхан амьдралд гэгээн сайхан түүхээ бичиж яваа хоёр хос маань дахин үрийн зулай үнэрлэж хүүгээ өлгийдөн авсан юм. Б.Сувдаа цахим хуудаснаа: Найзуудаа, манай бяцхан хүү Блэйк, Монгол нэр нь Эрхэмбилэгтэй танилцаарай. Хүү маань 9 сарын 3-ны өглөө 9 цаг 3 минутанд төрлөө. Бид бүгдээрээ хайранд умбаж байнаа энэ залуутай хэмээжээ.

Б.Сувд Улаанбаатар хотод төрж Багануурт өсжээ. Хамгийн анх нөхөртэйгээ Багануурт сүмийн номлогчоор ирэхэд нь танилцаж байсан аж. Хосууд болзож, найзалж байгаад гэрлэх шийдвэрийг гаргаад Монголдоо одоогоос 9 жилийн өмнө хуримаа хийгээд удалгүй АНУ-д амьдрахаар зорьж.

Сувдаагийн нөхөр бол Брентон гэх Америк залуу бөгөөд тэд Америкт гурван хүүхдийн хамтаар амьдардаг аз жаргалтай хосуудын нэг. Брентон даруухан тэрээр маш сайн аав. Тэрээр Монгол хэлээр маш сайн ярьдаг учраас тэд маргахдаа бүр Монгол хэлээр л маргалддаг гэнэ шүү. Учир нь тэдний хүүхдүүд болон гэр бүлийнхэн нь Монгол хэлээр хурдан ярихад тийм ч сайн ойлгож чаддаггүй учраас бусдад яриагаа ойлгуулахыг хүсээгүй үедээ Монголоор ярилцдаг гэнэ.

Сувдаа хүүхдэд маш хайртай. Тэрээр хүүхдээ хараад суудаг ээжүүдийн талаар ийн ярив. Хөгжилтэй орны хүмүүс ээж хүний ажлыг хамгийн хэ цүү, үнэ цэнэтэй ажил гэж үздэг. Хүүхдүүд улс орны бас бидний ирээдүй гэдгийг сайн ойлгосон хүмүүс. Гэртээ байдаг ээж л гэхээр ажил хийх чадваргүй, залхуу болохоороо гэртээ байдаг гэсэн ойлголтоо манайхан болих хэрэгтэй. Би ч гэсэн анх ёстой гэртээ суусан ээж болохгүй гэж их боддог байлаа.

Гэвч анх ээж болоод шууд хүүхдээсээ хэзээ ч холдохгүй гэж бодсон. Америкт гэртээ байдаг ээжүүд бас уйдна гэж байдаггүй. Маш олон гэртээ хүүхдүүддээ хардаг ээж нар байдаг болохоор, тэдэнд зориулсан үйл ажиллагаа, бас клубууд маш их байдаг тэгээд тэндээсээ зөндөө олон найз нартай болж нийгэмшиж бие биенээсээ суралцдаг.

Шинэхэн гишүүнээ өлгийдөн авсан сайхан гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсэе. Гэр бүлийн аз жаргалтай мөч гэгээн сайхан зургийг хүргэе.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!