зөвлөгөө

Долоон Өдрийн Орлогын Үүдийг Нээх Ёслолыг Хэрхэн Хийх Вэ? Хадгалаад Аваарай!!!

Даваа гариг – Мерилин Керро төмөр махбодын ид шидээс хүртэхийн тулд арван гурван ширхэг зоосон мөнгийг арван гурван удаа тоолоод нэг цагийн хооронд нэг нэгээр нь зарж үрэх хэрэгтэй гэнэ. Энэ арван гурван зоосноосоо өөр ямар ч мөнгө энэ өдрийн турш үрж зарцуулж болохгүй. Энэ ёслол хүнийг их арвич хямгач болгоно. Мягмар гариг – Энэ өдөр мөнгөний сахиустай болох хэрэгтэй. Үүний тулд 5, 50, 500 гэсэн тоотой мөнгийг улаан өнгийн ноосон утсаар уяад түрийвчнийхээ хоосон халаасанд хийгээрэй. Ийнхүү хийсэн мөнгөнүүдээ ямар ч тохиолдолд үрж зарж болохгүй.Лхагва гариг – Таван төгрөгийг задгай дэвсгэртүүдээр эсвэл задгай зоосон мөнгөөр задлаж солиулах хэрэгтэй.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Энэ мөнгөнүүдээ ядарч зүдэрсэн, заавал эрэгтэй хүмүүсд тарааж өгнө. Энэ ёслол нь мөнгө эд баялагийн гачигдал хомсдолоосоо салж, мөнгөний орж ирэх урсгалыг цэвэрлэж буй утгатай гэнэ. Пүрэв гариг – Энэ өдөр гэрээсээ гарахаасаа өмнө зуун төгрөгийг голоор нь нугалан хамрынхаа үзүүрт хүргээд өөрийнхөө гуйж хүсэж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээрэй. Тэнгэрийн хүчийг өөртөө тусалж хамгаалахыг хүсээрэй. Энэхүү ёслол мөнгөний энергийг ивээгчдийг татан таны гуйлт хүсэлтийг Дээд тэнгэрт дамжуулах тул дараагаас нь биелэж эхэлнэ. Баасан гариг – Энэ өдөр орлогоо нэмэгдүүлэх сахиус хийнэ.

тулд гэрийн бүдүүн, том навчтай ямар нэг таримал цэцэг сонгож аваад гэртээ авч ирээд шинэ саванд суулгана. Энэ үйлдлийг хийж байх зуураа цэцэг таны мөнгө санхүүгийн гол зүйл хэмээн сэтгэлдээ төсөөлөөрэй. Хэрвээ та энэхүү цэцгээ сайтар арчлан ургуулж, хайрлаж чадвал өнгө орон ургах бөгөөд энэ цэцэгтэй тань нэг адил таны мөнгө санхүүгийн нөхцөл байдал ч сайжирч өөрчлөгдөнө. Бямба гариг – Энэ өдөр гэрийнхээ амин сүнсийг тахиарай. Үүний тулд цаасан хүүдий аваад дотор нь ямар нэг мөнгө хийгээд гал тогооныхоо өрөөнд бусад хүмүүсийн гар хүрэхгүй газарт тавиарай.

Энэхүү ёслолын тусламжтайгаар мөнгө дуудах ёслолдоо гэрийнхээ амин сүнсний тусламжийг авна. Ням гариг – Энэ өдөр өмнөх өдрүүдэд хийгдсэн бүх ёслолуудыг нэгтгэсэн ид шидийн үйлдэл хийгдэнэ. Үүний тулд шөнө ногоон, эсвэл алтлаг өнгийн лаа асаагаад энэ цаг мөчөөс мөнгөний гачаал танай гэрийг орхин явж, харин мөнгөний урсгал аажим алгуураар орж ирж байгааг сэтгэлдээ төсөөлөөрэй. Энэ бодлоо сэтгэлээсээ салгалгүй байсаар унтаж амраарай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!