зөвлөгөө

33 Сая Фунтын Хонжвортой Сугалаагаа Угаалын Машинаар Угааж Орхижээ

Английн үндэсний томоохон хонжворт сугалаа болох “Camelot”-ын зохион байгуулагчид 33 сая фунтын шагналын азтангаа энэ сарын 22-нд тодруулсан боловч азын сугалааг авсан азтан нь гарч ирсэнгүй. Гэтэл Ворчестер хотын 48 настай Сюзанна Хинте гэдэг эмэгтэйд тэр сугалаа таарсан ч жинснийхээ халаасанд мартаад бүр өмдтэйгөө хамт угаагаад хаячихсан байжээ. Зад угаагдсан сугалааны хуудсанд хонжворын тохирлын тоо нь бүдэг бадаг харагдаж байгаа ч бусад гол баримт болох худалдаж авсан он сар өдөр, хуссан нууц код нь угаалгын нунтагд арилчихсан гэнэ.

33 сая фунтыг бариад алдсан эмэгтэй энэ явдалд маш их харамсан үсээ зулгаан уйлсан тухай охин нь хэвлэлийнхэнд ярьжээ. Сугалааны тохирол тодруулах телевизийн нэвтрүүлгийн үеэр охин нь хүүхдээ харуулахаар дуудсан тул Сюзанна үзэж чадаагүй агаад удалгүй сугалааныхаа тухай мартаж орхижээ. Дараа нь “Camelot”-ын азтанг тодрохгүй байгаа тухай хэвлэлээс сонсоод гэнэт санаж сугалаагаа хайсан ч аль хэдийн угаагдсан байсан гэнэ. Азгүй эмэгтэй зохион байгуулагчидад болсон явдлыг нарийн тодорхой өгүүлсэн бас зовлонгоо хавчуулсан захидал бичиж 33 сая фунтээсээ багыг ч болов өгөхийг гуйгаад байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!