зөвлөгөө

О.Оюунцэцэг: Би эмзэг сэдэвээ ярьсан тул нулимс гарчихлаа, Бусдын хүүхдийг бонус эсвэл чиний төрсөн хүүхэд, төрсөн биш гэж хэлэхээсээ өмнө бодож байгаарай

Австрали улсад “Ооgii” хэмээх Монгол брэндээ гаргаж дэлхийн түвшинд тодорхой амжилттай яваа Оюунцэцэг бүсгүй өөрийн эмзэглэж явдаг нэгэн асуудлаа хуваалцахдаа нулимс дуслуулан ийнхүү хэлжээ:

О.Оюунцэцэг:“Өнөөдөр Австрали улсад Аавуудын баярын өдөр тохиож байна. Үзэж байгаа зарим хүмүүс нь мэдэж байгаа. Нэг хэсэг би ганцаараа явсан байгаа. Бүх юмыг өөрөө чадна, өөрөө болгоно, хүүгээ өөрөө өсгөнө гээд явж байсан. Одоо Жак, Крис хоёр аав хүү хоёр болоод нилээн хугацаа өнгөрлөө. Тэгтэл нэг зүйлийг анзаарсан нь эмэгтэй хүмүүс бид нар аягүй бардам байдаг ч хүүхдэд бол аав, ээж хоёр нь хоёулаа асар их хэрэгтэй байдаг юм байна. Хүүхдүүд аав ээж хоёроосоо өөр өөр өнцгөөр хүмүүжлийг олж авдаг, өөр өөр ур чадварыг тэднээсээ сурдаг юм байна л даа. Бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд бардам зангаа багахан орхиод хүүхдүүдээ аавтай байлгах, гэр бүлээ бүтэн байлгах боломжийг олгож байгаарай гэж хүсэх байна.

Хэдий бид ганцаараа бүхнийг даван туулаад явж чадах ч хүүхдэд аав нь маш их хэрэгтэй. Заавал төрсөн аав нь байх албагүй. Өнөө өглөө манай хүн аавуудын баярын мэндчилгээг өөрийнхөө хойд ээжээс авлаа л даа. Тэр нь “Хойд аав чамд баяр хүргэе гэсэн байсан” Аягүй эвгүй. Надад тэрийг нь сонсоод маш муухай санагдсан. Хойд аав байна уу, жинхэнэ аав байна уу, төрсөн аав байна уу тэр нь хамаагүй. Аав л бол аав. Ямар аав байх нь хамаа байхгүй. Тэрийг заавал хойд өмнө гэж ялгах хэрэг байдаг юм уу. Гэтэл манай хүний төрсөн ээж нь “Хүүдээ аавуудын баярын мэнд хүргэе, Миний хүү бол төгс аав шүү” гэж явуулсан байгаа юм.

Тэгэхээр ерөөсөө л хүний хандлагын асуудал юм байна. Гол хэлэх гээд байгаа санаа нь гэр бүл бүхэн хамтдаа гоё байгаасай. Хүүхэд болгон аавтай байгаасай. Эмэгтэй хүмүүс бид хүүхдүүдээ аавтай байх боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой юм байна. Дээрээс нь эрэгтэй хүмүүс бүр сайн аав байгаач ээ. Мөн үр хүүхдүүд нь байдаг бол хүүхдүүд дээрээ очвол зүгээр байх. Тэдэндээ сайн аав байгаасай гэж хүсэж байна. Бүх гэр бүлд аз жаргал хүсье. Бүх хүүхэд аавтай, ээжтэй өсөөсэй. Хэн нэгний хүүхдийг янз бүрээр бонус эсвэл чиний төрсөн хүүхэд, төрсөн биш хүүхэд гэж хэлэхээсээ өмнө бодож хэлээсэй, хүүхэд бүр аз жаргалтай өсөөсэй гэж хүсч байна” гэлээ.

Мөн тэрээр нэмж: “Би маш эмзэг сэдэв ярьсан тул үнэхээр цаанаасаа нулимс гарчихсан юм шүү. Тэгээд шууд устгах гэж байснаа дүү нар минь хараг “Төгс хүн гэж байхгүй, төгс амьдрал, төгс царай зүс ч гэж байхгүй” гэдгийг мэдээсээ гэж бодоод устгаагүй юм аа… Эндээс хүссэнээрээ дүгнэлтээ хий. Тэр дүгнэлт нь би биш та гэдгийг л санах хэрэгтэй шүү. Бүгдэд нь маш их баярлалаа. Уйлсандаа ичиж байгаа ч төгс хүн гэж байхгүй, нэг нэгэндээ л төгс таарч төгс байж болдог гэдгийг миний нулимстай харцнаас харах биз ээ. Өөрөө би аз жаргалтай, хүү минь аавтай элэг бүтэн байгаа ч бусдын хатуу үгэнд хүсээгүй ч эмзэглэсэн байх. Дахин уучлалт гуйя. Зөвхөн миний хүүдэд ч биш ертөнц дээрхи бүх хүүхэд бүр аавтай, ээжтэй, эрүүл саруул байгаасай.

Маргааш Австралид аавуудын баярын өдөр. Үрийг минь ийм сайн ааваар шагнасан тэнгэр бурхандаа талархая. Энэ хорвоо ертөнц дээр хүүхдэд ээж, аав хоёулаа асар чухал юм байна лээ. Ялангуяа өсвөр насны эрэгтэй хүүхдэд аав нь хамгийн чухал үлгэр дуурайлал авдаг хүн нь, чиглүүлэгч нь байдаг юм байна лээ. Хүүхэд бүр аавтай байх болтугай. Хүүхэд бүр аавын хайрыг амсаж, аавын нөмөр дор бойжиж, аавын чиглүүлэлт дор эр хүн, жентелмэн болж өсөх болтугай. Энэ хорвоо дээрх бүхий л аавуудад аавуудын баярын мэнд хүргэе. Та бүхэн хүүхэд бүрийн баатар нь юм шүү.

Уйлахад минь нулимсыг минь арчиж мөрөө дэрлүүлээд, өвдөхөд минь бүхнээ зориулан сандран гүйж, хэт баярлавал багахан зэрэг дарж, бяцхан амжилт гаргахад минь өмнөөс минь чин сэтгэлээсээ баярлан хөөрч, бяцхан хүүг минь аав шиг нь халамжилж – хүмүүжүүлдэг миний хамгийн сайн найз, итгэлт нөхөр, хайрт минь, гэр бүл минь, хань минь чамаараа бахархаж талархаж инээмсэглэн сууна би! Чамайг надад бэлэглэсэн тэнгэртээ талархая” гэжээ.

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!