зөвлөгөө

Долоон настай охин гэpт байсан бүx уcаа цaцаж гaлтай Tэмцэлдээд 5 сартай дүүгээ aварч гаpчээ – ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Та бүхэнд нэгэн сайхан мэдээг хүргэж байна.“Үр хүүхдүүд минь л бүрэн бүтэн үлдэж байвал, босгож бүтээж болдог зүйл шатах ч яах вэ” хэмээн ярих хүн бол дөрвөн “САЙХАН” охины ээж, 30 дөнгөж шүргэж яваа Б.Болортуяа бүсгүй юм. Тэрээр хотоос нилээн зайдуу “Хонхор”-т “Цэцээ гүн”-ий амралтад барилгын тогоочоор ажилладаг. Өглөө нар мандах цагтай уралдан гэрээсээ гарч, үдшийн бүрий 23 цагт гэртээ яаран орж ирнэ. Б.Болортуяа дөрвөн хүүхэдтэй.

Таван сартайгаас 11 насны дөрвөн охинтой. Хүүхдүүдийн аав өвчний улмаас бурхан болсон аж. Долоон настай болон 11 настай жаахан охид ээжийн эзгүйд ээж болж, хоёр бага дүүгээ хардаг. Гэвч харамсалтай нь Б.Болортуягийн гэр галд өртсөний улмаас дөрвөн охинтойгоо тавуулаа өмссөн хувцастайгаа үлдсэн юм. Гал гарах үед гэрт ТАВАН сартай болон ДОЛООН настай хүүхдүүд байснаас долоохон настай бяцхан охин таван сартай дүүгээ галаас авран амьд гарч чадсан юм.

Б.Болортуяагийн ээж хүүхдүүдээ галд гэрээ алдсаныг сонсоод Архангай аймгаас Улаанбаатар хотод яаравчлан ирсэн байдаг. Улмаар хань ижлээсээ хойш өрх толгойлж, үр хүүхэд, амьдралынхаа төлөө цаг наргүй зүтгэж яваа Болортуяа болон түүний дөрвөн охинд тусалж, дэмжихийг охидын эмээ элэг нэгт монголчуудаасаа хүссэн учраас тухайн үед “ТВ5 телевиз”-ийн хамт олон тэднийг байртай болгох аяныг өрнүүлж эхлүүлж байсан билээ. Энэхүү явдал нь 2019 оны 6 сар болсон юм

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!