зөвлөгөө

20 Жил Эхнэртэйгээ Огт Юм Яриагүй Нөхөр Наран Улсаас Тодорчээ

Дэлхийн хамгийн зөрүүд бас тэвчээртэй нөхөр энэ арлын улсаас тодорсон тухай mirror.co.uk мэдээлжээ. Тус улсын телевизийн нэгэн шоуны үеэр Нара хотын иргэн, гурван ч хүүхдийн аав Отоу 20 жилийн турш эхнэр Катаяма Юмитайгаа нэг удаа юм яриагүй, нэг ч удаа үг солиогүй болохыг хүүхдүүд нь ярьсан байна.

17 настай хүү Оши нь телевизийхэнд хандан захиа бичиж гэр бүлд нь үүсээд байгаа хэрэг явдалд туслалцаа үзүүлэхийг гуйснаар алдарт зөрүүд эрийн хэрэг илэрчээ. Гэсэн ч хүү нь аавыгаа гэрийн эзэн, өрхийн тэргүүний үүргээ сайн гүйцэтгэдэг халамжит эцэг гэж магтсан байна. Эхнэртэйгээ л юм ярьдаггүй болохоос үр хүүхдүүдтэйгээ сайн харьцаатай. Харин 20 жилийн турш зовж гүйцсэн эхнэр нь одоо ч гэсэн нөхөртэйгээ гэр орны элдэв хэргээр юм ярьсаар л байна. Эхнэр нь нөхөрдөө хэлэх ярих гэсэн бүхнээ хэлсээр байгаа бол Отоу хариуд нь ердөө толгой дохих эсвэл сэгсрэх хоёр янзаар л хариу “хэлдэг”. Тэрээр олон жил эхнэртэйгээ үг солиогүй шалтгаанаа хүүхдүүдтэйгээ “хардсан” гэж санаанд оромгүй байдлаар тайлбарлажээ.

-Бага хүү маань төрснөөр эхнэр маань хамаг анхаарал халамжаа гурван хүүхэддээ зориулах болсон. Эхэндээ би тоогоогүй ч сүүлдээ эхнэрээ хүүхдүүдтэйгээ “хардаж” эхэлсэн. Ингээд л гомдсондоо үг дуугарахаа больсон. Одоо цаг хугацааг буцаах аргагүй болсон тул бүх зүйл өнгөрсөн. Хүү Оши нь аав ээж хоёроо юм ярьж байхыг ёрөөсөө сонсоогүй гэжээ.

21 болон 23 настай эгч нар нь ч шоуны үеэр аавыгаа ээжтэй нь огт юм ярьдаггүй гэж бас баталсан байна. Телевизийнхэн 20 жил хоорондоо үг солиогүй хөгшин эр ам хоёрыг анх болзож байсан гэх цэцэрлэгт нь болзоо зохион байгуулжээ. Энэ үеэр зөрүүд нөхөр нь анх удаа хэдэн үг амнаасаа унагажээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!