зөвлөгөө

Бүсгүй Хүн ХАДАМД Очиж Болох Нас Болохгүй Нас Гэж Байдаг. Заавал Орж Уншаарай..

Г.Пүрэвбат лам эмэгтэйн хүнд айлын бэр болоход үл зохих нас гэж бий. -Эмэгтэй хүнд бэр болдог, болдоггүй нас гэж байдаг гэж та ярилаа. Ямар учиртай юм бэ? -Бэр болоход үл зохих нас гэж байдаг. Тухайлбал, хулгана жилтэй эмэгтэй 17, 18, 26, 27, үхэр жилтэй эмэгтэй 14, 16, 18, бар жилтэй эмэгтэй 17, 22, 26, 30 насандаа айлд бэр болж очих хэрэггүй. Эдгээр заасан насанд гэрлэвэл аж амьдрал, ажил үйлс, ирээдүй хойчид нь сайнгүй төдийгүй элдэв саад бэрхшээл, гай тотгор, ихтэй хэмээн өгүүлсэн байдаг.

Хэрвээ гэрлэхээр болбол сайнд нь урвуулж болдог арга заслыг хийлгэх хэрэгтэй. Үүнээс гадна туулай сарын Ровагинь Анурад, Ударасад, Ударабадра бад одтой өдөр хурим хийвэл үгүйрч хоосорно. Хэрвээ энэ өдөр хуримын өдрийг товлож үзвэл үзсэн хүнд нь гамшиг нүүрлэх тул цээрлэ хэмээсэн байдаг. Монголчууд бэр болох бүсгүйг хэрхэн шинждэг байсан бэ?

-Эмэгтэй хүний язгуураар нь лянхуа, лавай, зүрэн, заан, тэнгэр, дагина, мангас, ягчис, язгуурын хэмээн ангилдаг. Бүсгүй хүний зүүн хацрын дор улаан мэнгэний өнгө тогтвол залуугийн цагт зовлон амсах боловч 30 насандаа амгалангийн цогийг олох болно. Улаан уруултай бол баяны, ягаан уруултай бол сэхээтний, том уруултай бол шүтлэгтэйн, урт уруултай бол найр цэнгэлд дуртай, муруй уруултай бол амьдрал нь аз жаргалгүйтэх, сэрэлзсэн улаан уруултай бол сайхны, уруул дундууруу зураастай бол амны хишигтэй гэх зэргээр нарийн шинжинэ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!