зөвлөгөө

104-Тэй Ээж Нь 77-Тай Хүүгийнхээ Анхны Цалинг 62 ЖИЛ Хадгалсны Эцэст…

Өдгөө 77 настай Майкл Доэрти 62 жилийн өмнө буюу 1955 онд 15-тай байхдаа дунд сургуулиа төгсөөд шууд ажил хийжээ. Түүний анхны ажил нь барилгын туслах ажилчин байжээ. Ингээд анхны цалин болох хоёр фунт 15 шиллинг 10 пенсийг ээждээ өгчээ. Харин ээж нь анхын цалинг нь дугтуйтай нь хамт 62 жил хадгалаад саяхан хүүдээ буцааж өгчээ. Хүү маань насан туршдаа л ажилласан. Багаасаа л ажилч хичээнгүй хүүхэд байсан. Тухайн үед анхны цалингаа аваад найз нартайгаа наргиж цэнгэж үрж болох байсан ч бүтнээр нь авчирч өгсөнд одоо ч баярлаж явдаг.

Өдгөө хоёр ч хүүхдиййн өвөө болоод байгаа хүү нь ээжийнхээ бэлэгт ихэд цочирдож гайхжээ. Ээж маань миний анхны цалинг хэрэглэлгүй одоо болтол хадгалж байсан нь ёстой итгэмээргүй юм. Дайны дараахь 1950-1960 он тун сайхан цаг байсан даа. Эдийн засаг хөгжиж ажлын байр ихтэй, цалин ч сайн байсан. Би цалингаа дандаа ээждээ авчирч өгдөг, ээж миний цалинг авахдаа сая фунт авч байгаа мэт бахархалтай байдагсан.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!