Гадаадын Иргэн: Монголд Ирээд Анх Удаа Өвлийн Улирлыг Үзээд Дараа Нь….

Бид Монгол Улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэд болон манай улсад хөл тавиад хэдхэн хонож байгаа жуулчдаас манай оронд ирэх шалтгаан, сэтгэгдлийг нь сонслоо.
Thank you for reading this post, don't forget to subscribe!АНУ-ын иргэн:
Монголд гадаадын олон хүн жуулчлахаар ирж байгаа нь хүний гар хүрээгүй, онгон дагшин үзэсгэлэнтэй байгальтай нь ихээр нөлөөлдөг гэж би боддог. Ялангуяа Монголын хөдөө маш гайхамшигтай санагддаг. Монголын сайхан байгальд ууланд авирч, алхах нь их зугаатай санагддаг. Бас эртний уламжлалаа хадгалсаар байгаа нь, түүгээр зогсохгүй уламжлалаа орчин үеийн хөгжилтэйгээ хослуулж байгааг харах боломжтой нь гайхалтай санагддаг.
Би Монголд ирээд 6 сар болж байна. Би найзтайгаа хамтарч Анагаахын Үндэсний их сургуульд багшлахаар ирсэн. Би АНУ-ын Ютагаас ирсэн. Миний ирсэн газрын цаг агаар нь Монголтой бага зэрэг төстэй. Ерөнхийдөө хуурай, олон уулсаар хүрээлэгддэг. Гэхдээ Монголд илүү хүйтэн юм байна. Монголд одоо их хүйтэрч байна. Би өмнө нь хэзээ ч өвлийн улирлыг харж байгаагүй учраас надад маш сонирхолтой санагдаж байна.
Их Британийн иргэн:
Бид Монголд Водка трэйнээр ирээд 4 хонож байна. Би найзтайгаа Англиас ирсэн. Биднээс гадна манай аяллын группт хоёр голланд, нэг норвеги хүн байгаа. Бид Москвад уулзаж цуглараад Монгол руу ирсэн. Маргааш өглөө Хятад руу явна. Монголын хоол маш амттай юм. Бас хүмүүсийнх нь найрсаг, зочломтгой зан чанар их таалагдлаа.
Голландын иргэн:
Намайг Рэйни гэдэг. Би ахтайгаа хамт Голландаас ирсэн. Бид тав өчигдөр хөдөө явж, монгол гэрт хоносон. Надад хөдөө очиж, монгол гэрт хонож, монгол хоол идэх маш их таалагдсан. Урьд нь хийж үзэж байгаагүй зүйлээ анх удаа хийх сонирхолтой байлаа. Энэ аяллаараа аялж үзээгүй шинэ газар нутгаар явж, үзэх маш гайхалтай санагдаж байна.
Эх сурвалж: Eagle.mn