Б.Гэсэр: Монголд залуу хүн болгоё, бүтээе гээд ханцуй шамлан ажилласан ч маш их бэрхшээлтэй тулгардаг. Та санал нэг байна уу ?

Алс холын Америк…” хэмээх тодотгол өдгөө ард хоцорсон гэхэд болно. Учир нь хүн хүсвэл, хичээн зүтгэж чадвал энэхүү улсад сурч, ажиллах, амьдрах нөхцөл нь бүрдсэн.
Thank you for reading this post, don't forget to subscribe!АНУ-д амьдардаг 35-40 гаруй мянган монголчууд бий. Тэдний төлөөлөл болгож бид Б.Гэсэрийг “Хүмүүс” ярилцлагын булангийн зочноор урьж тус улсад ажиллаж, амьдрах онцлогийн талаар ярилцлаа.
– Та АНУ-д хэзээ ирсэн бэ?
– Юуны өмнө намайг ярилцлагын буландаа урьсанд баярлалаа. Би анх 2014 онд АНУ-ын Аляска мужид их сургуульд сурахаар ирсэн. Сургуулиа төгсөөд нийслэл Вашингтон хотод нүүн ирж одоог хүртэл ажиллаж байна. Ахлах сургуулиа төсгөөд гадаадын хөрөнгө оруулалттай компанид гурван жил орчуулагч хийж байгаад энд ирсэн. Одоо нэгдэлт, худалдан авалтын санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компанид санхүүгийн зөвлөхөөр ажилладаг.
– Монголд гурван жил ажилласан үеэ Америкт ажиллах үеийн туршлагатай харьцуулахад цалин мөнгөнөөс гадна ямар ялгааг ажиглаж байна вэ?
– Өмнө нь ажиллаж байсан байгууллага маань Япон хөрөнгө оруулагчтай байсан учир япон соёлыг монгол хөрсөн дээр буулгасан хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Түүнтэй харьцуулахад Америкт ажиллахад ажил, амьдралын тэнцлийг сайн мэдрүүлэх, ажлын цагийг зах зээлийн зарчмаар үнэлэх, ажилтан өөрөө тодорхой хэмжээний баялаг бүтээгч байх ёстой гэдгийг ч сайн ойлгуулдаг. Өөрөөр хэлбэл ажилтан өөртөө авч байгаа цалингаас илүү баялаг бүтээж чадаж байвал шударгаар үнэлэгдэх боломжтой нийгэм юм.
skip-share
Монголд залуу хүн болгоё бүтээе гээд ханцуйгаа шамлаад дайрсан ч маш их саад, бэрхшээлтэй тулгардаг.
Дундаж өрхийн санхүү, татварын тогтолцооны мэдлэг бас сайн байдаг нь нийгмийн оролцоог тодорхойлдог байх. Тодруулбал, Америкт цалингаас тань хэр их хэмжээний улсын, мужийн татвар, хураамж, нийгмийн даатгал гэх мэт зүйлсийг нарийн хувилж гарган, ил тод байлгадаг. Харин Монголд тодорхой хэмжээний цалинг гар дээрээ авч байгаа ч түүнээс илүү их хэмжээний зардал ажил олгогчоос гарч байдаг талаар ойлголт хомс байдаг мэт санагддаг. Тиймээс Монголын хөдөлмөрийн зах зээл өөрийн гэсэн онцлогоосоо хамаарч тодорхой сорилтуудыг туулаад явж байгаа байх.
– Санхүүгийн чиглэлд анхнаасаа сонирхолтой байсан уу?
– Нэгэнт Америкийн их сургуульд сурах боломжтой болсон учраас, эргээд ирэхэд хамгийн үнэ цэнтэй мэргэжил юу вэ гэж тунгаасны эцэст санхүүгээр сурах нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мэдээж хэрэг, Англи хэлийг чөлөөтэй эзэмшиж чадсанаар, олон улсын мэдээ мэдээлэл, судалгаанууд нээлттэй болж байгаа юм.
– Монголчууд болон америкчуудын ажиллах арга барил мэдээж ондоо байх. Таны анзаарсан зүйлс юу вэ?
– Америкт сурч ажиллаж байхад тодорхой нэг зүйл анзаарагддаг. Та үнэ цэнэ бий болгож чадаж л байвал, хөдөлмөрөө хангалттай үнэлүүлэх боломжтой. Мөн алдаанаасаа суралцах боломж олгодог. Мэргэжлийн харилцааг дээдэлж, хувийн орон зай, субъектив дайралтаас хол байдаг. Магадгүй ийм зарчим нь илүү их итгэлцэл бий болох нөхцөл бүрдүүлдэг байх.