зөвлөгөө

Хятадаас цемент, тэгээд Оросын ‘Роснефть’-ийг оруулж ирье.. ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?

Барилгын материалын үнийн өсөлтөд Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэгт БХБЯ, ШӨХТГ зэрэг холбогдох байгууллагууд оролцож, барилгын материалын үнийн өсөлт бодитой эсэхийг шалгах юм.Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ “Дотоодын цемент үйлдвэрлэгчид үнээ буулгахгүй бол гаднаас цемент оруулж ирнэ” хэмээн мэдэгджээ. Тодруулбал, тэрээр сэтгүүлчийн “Хүмүүс БНХАУ-аас цемент оруулж ирж чөлөөт зах зээлийг бий болгох ёстой гэж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ” гэсэн асуултад “Үндэсний үйлдвэрлэгчид дотооддоо цементээ нийлүүлээд хэн хэнээ дэмжвэл хаа хаанаа үр өгөөжтэй. Үнэхээр тэгж чадахгүй, үнэ нэмээд байвал өрсөлдөх боломжит хувилбарыг оруулж ирэхээс өөр арга байхгүй” хэмээн хариулжээ. Өөрөөр хэлбэл, Шадар сайдын хэлсэн боломжит хувилбар гэдэг нь Хятадын зах зээл гэдгийг хүн бүр ойлгож, зарим нь шүүмжлэлтэй хандаж байна.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Монгол Улсын жилийн цементийн хэрэглээ 1.8 сая тонн. Харин үндэсний гурван том цементийн үйлдвэр жилд хамгийн багадаа 2.5 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Хамгийн гол нь үнэ өндөр байна гэдэг шүүмжлэлтэй нүүр тулаад буй. Хэрвээ үндэсний үйлдвэрлэгчид үнээ буулгаж, зах зээлд нийцүүлэхгүй бол гаднаас авна шүү гэдгээ төр анхааруулжээ.Тэгвэл Хятадаас цемент авах эсэх асуудалд дотоодын үйлдвэрлэгчид болон албаныхан ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Г.Цэрмаа: БНХАУ-аас цемент авах байсан юм бол яах гэж дотоодод үйлдвэр байгуулсан юм Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа: Бид яах гэж цементийн үйлдвэр байгуулсан юм бэ. Яагаад бид дотоодын үйлдвэрээ дэмжье гээд байгаа юм бэ. Бид дотоодын цементийн үйлдвэргүй байхад хэчнээн их мөнгө гадагшаа урсдаг байв. Дотоодын үйлдвэр байгуулснаар бид цемент гаднаас аваагүй, тэглэсэн. Дотоодод яах вэ үнэтэй, үнэгүй гээд олон асуудал яригдаж байна.

Ямар ч үйлдвэрлэл эхний гурван жилд технологи нь жигдэрнэ, бүтээгдэхүүн бий болно гээд үйлдвэрлэл явуулах нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Тиймээс татвараас чөлөөлөх, цахилгааны мөнгийг нь багасгах зэрэг төрийн бодлогооор зохицуулсан дэмжлэг хэрэгтэй байдаг юм. Дотоодын цементийн үйлдвэрүүд ковидын үед мянга мянган ажилчдаа авч үлдсэн давуу талтайг санах ёстой. Манай дотоодын үйлдвэрүүдийн цементийн чанар маш сайн. Хятадын цементийн чанартай харьцуулшгүй. Хятадын цемент тухайн стандартаа л хангадаг болохоос манай цементийн чанарт хүрэхгүй. Бид урдаас цемент оруулж ирлээ гэхэд тээвэрлэлт дээрээ гацна шүү дээ. Үүнийгээ дагаад үнэ нь нэмэгдэнэ, ялгаагүй. Түүнээс биш хямд орж ирнэ гэж байхгүй болов уу.Э.Золбоо: БНХАУ-д цементийн үнэ манайхтай адилхан байгаа Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “Дотоодын үйлдвэрүүд цементийн үнээ өсгөж байгаа юм чинь гаалийг нь тэглээд хятад цемент хэрэглэе гэсэн мэдээлэл явж байгаа.

Ийм мэдээлэл байж болохгүй. 2017 онд цементийн үйлдвэрүүд ашиглалтад орсноор барилгын салбарт маш том хувь нэмэр оруулсан. Энэ цементийн үйлдвэрүүд бий болсноор дайнтай, ковидтой байгаа нөхцөл байдалд бид бүтээн байгуулалтаа хийж чадаж байна. Хэрвээ бид 1.8 сая тонн цементийг дотооддоо үйлдвэрлээгүй, урдаас оруулж ирдэг байсан бол цементээ авч чадахгүй, бүтээн байгуулалтууд таг зогсох байсан. Ийм хэмжээний цементийг оруулж ирэхийн тулд сард 225 тн цементийг вагоноор оруулж ирнэ. 225 тн цементийг 4000 вагоноор зөөнө. Гэтэл бид БНХАУ-ын талтай ажиллаад ажиллаад сард 1000 вагон л оруулж ирж байгаа шүү дээ. БНХАУ-д өмнө нь цемент хямд байсан. Одоо бол яг адилхан үнэтэй байгаа. БНХАУ-д нэг тонн цемент 550 юаниас 750 юанийн хооронд хэлбэлзэж байгаа.

Тодруулбал, 550 юань гэдэг бол 250 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл, манай зах зээл дээр худалдаалагдаж байгаа цементтэй адилхан үнэтэй байгаа. Үүн дээр тээвэр, гаалийн татвар нэмэгдэнэ. Бид дотооддоо цементээ хамаагүй хямдхан үйлдвэрлээд бүтээн байгуулалтаа хийнэ” гэлээ.Цемент бол бензинтэй адил стратегийн бүтээгдэхүүн. Шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг шиг цементийн үнэ өсөхөд барилгын материал, орон сууцны үнэ өсөх суурь шалтгаан болдог. Иймээс бид ядаж л стратегийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болъё гэж л цементийн томоохон үйлдвэрүүд байгуулсан болов уу.

Сүүлийн жилүүдэд гаднаас цемент авахаа больж, хүнд хэцүү цагуудад дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах боломжтой болсон нь үнэхээр сайн. Үүний араас бензиний үйлдвэртэй болъё хэмээн Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж байгаа. Харин төр өөрөө үндэсний үйлдвэрлэгчид үнэ буулгахгүй бол гаднаас /Хятад/ цемент оруулж ирнэ, чөлөөт зах зээлтэй болгоно гэж мэдэгдэв. Гол шалтгаан нь үнийн өсөлт гэж тайлбарлаж буй. Нэгэнт л стратегийн бүтээгдэхүүнийхээ үнийг буулгахын тулд Хятадаас цемент оруулж ирье гэж байгаа юм бол яг үүнтэй ижил дотоодын шатахуун импортлогчдоо “аньж”, Оросын “Роснефть”-ийн охин компаниудыг оруулж ирье, бензиний үнээ буулгая. Ганцхан жилийн дотор жижиглэнгийн шатахууны үнэ 1000 орчим төгрөгөөр нэмэгдэж, ард түмэн үнийн өсөлтөд туйлдаж байна!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!