ГУРВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛД ДАРААХ ХӨНГӨЛӨЛТҮҮДИЙГ…

Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2022.03.30) хамтран хуралджээ. Энэ үеэр хүүхдийн тооноос хамаарч татварын хөнгөлөлт үзүүлэх нь нийгмийн дундаж давхаргыг хадгалах, шаардлагатай нөхцөлд өргөжүүлэх арга хэрэгсэл гэж олон улсад үздэг талаар хэлэлцжээ.Энэ заалтыг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан байна. Энэ хүрээнд Нийгмийн халамжийн тухай хууль, Хүн амын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Үүнтэй холбогдуулан тодорхой тооцоолол, судалгааг хийж байна гэсэн нэмэлт тайлбарыг Засгийн газрын гишүүд байнгын хорооны гишүүдэд өгсөн байна. 2021-2024 онд хэрэгжих Засгийн газрын хөтөлбөрийн 3.1.22-т “Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж тусгагджээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2022.03.30) хамтран хуралджээ. Энэ үеэр хүүхдийн тооноос хамаарч татварын хөнгөлөлт үзүүлэх нь нийгмийн дундаж давхаргыг хадгалах, шаардлагатай нөхцөлд өргөжүүлэх арга хэрэгсэл гэж олон улсад үздэг талаар хэлэлцжээ.Энэ заалтыг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан байна. Энэ хүрээнд Нийгмийн халамжийн тухай хууль, Хүн амын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Үүнтэй холбогдуулан тодорхой тооцоолол, судалгааг хийж байна гэсэн нэмэлт тайлбарыг Засгийн газрын гишүүд байнгын хорооны гишүүдэд өгсөн байна. 2021-2024 онд хэрэгжих Засгийн газрын хөтөлбөрийн 3.1.22-т “Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж тусгагджээ.