зөвлөгөө

Үзмэрч Сийлэн : Гэр бүл, хань ижлээ хэрхэн тогтвортой байлгах вэ? Түүний нууц нь.. ТА ДАРЖ ОРООД УНШ

Үзмэрч Сийлэн : Гэр бүл, хань ижлээ хэрхэн тогтвортой байлгах вэ?

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд. Өмнөх ярилцлагууд бүгд нөхөр, гэр бүлээ хэрхэн таних талаар оруулсан байдаг. Энэ удаад тогтвортой байлгах талаас мэдээлэл бэлтгэлээ. Хайртай нэгэнтэйгээ гэр бүл болж, өрх тусгаарлахын жаргалыг үгээр хэлэмгүй. Гэвч 2с 3 жил заримдаа түүнээс олон жилийн дараа харилцаа гэнэт хөрч, хүйтэн хөндий болж хэлэлцэхээсээ илүү хэрэлдэх нь бий. Үүгээр зогсохгүй бүр нэгэн бие байхаа больсон мэт. Энэ асуудлаар олон хүн надад хандаж, зөвлөгөө авч, засч залруулж, зарим нь бүр хоёр тийш болдог. Олон хүнд үйлчилсэн зузаан туршлагаасаа хуваалцья.

1рт: Ярилцах – Бүсгүй та гал халуун харилцаагаа дордсоныг мэдсэн. Одоо харах бүрт дургүй тань хүрч, жижиг зүйлд гомдож, том хэрүүл болгож байгаа ч бас аргадаасай гэж дотроо хүсээд сууж байна уу? Нөхөр тань хүсснээр нь хийхгүй, аргадахгүй. Ийм тохиолдолд та 100 хувь тэвч. Амнаасаа гарах гэж буй ёжтой үгээ залги. Уур бухимдал хийсэн одож эрүүлээр сэтгэж эхлэх үедээ өөрийн юу болохгүй байгааг эелдэгээр тайлбарлаж хэл. Хатан ухаан гаргах нь чухал, угаасаа эвлэрэх үедээ хэн хэн нь уучлалт гуйна. Харамсна.

2рт Араар тавьж байгаа юм шиг санагдаад байна уу? – Бүсгүйчүүд хүүхэд гаргах, хэсэг ажилгүй байх үедээ ч юм уу тусдаа байдаг шүү дээ. Гэтэл хямарсан энэ үед чинь нөхөр тань оройтох, янз бүрийн дугаараас утас руу нь залгах, нэг л худлаа юм шиг санагдаж байна уу? Нотлох баримт олохоос нааш дуугарч, уйлж, хэрүүл хийж болохгүй. Энэ нь үнэхээр араар тавигчыг улам нууцлахад хүрч, араар тавиагүй нэгнийг залхааж, сэтгэлийг нь хөргөх үндэс. Өөртөө үнэ цэнэтэй, өөрөөс нь илүү нэгэн байхгүй мэт бардам бай. Гэхдээ энэ нь бүх зүйл дээр буулт хийлгэх ёстой гэсэн үг биш шүү. Нотолгоо олсон цагт яаж шийдэх нь таны дур биз ээ.

3рт Араар тавьсан бол яах вэ? – Бүх зүйл тодорхой болж, залуу тань нэг удаагийн л явдал, согтуу байсан, ашигласан юм, ахиж ингэхгүй, чамдаа л хайртай, бүгд түүний буруу гэж байна уу? Ийм тохиолдолд салах хэрэгтэй. Уулзаж, тохирч, дотносч, хувцсаа тайлах хүртэл ямар их болих боломж байсан гэж бодож байна. Ахин тэгэхгүй гэдэг үг худлаас худал үг. Ийм тохиолдолд тогтвортой гэр бүл хэзээ ч үүсэхгүй.

4рт Өмнө нь амьдралтай байсан хүнтэй гэрлэсэн бол – Энэ тохиолдолд өмнөх гэр бүлээс нь зулгаагаад чаргууцалдаад, давраад байгаа юм шиг санагдаж байна уу? Үгүй бүсгүй минь. Тэр нэгэн цагт нөхрийг таны бүхнээ зориулж хайрласан, цаг хугацаагаа өгсөн, амиа үл хайрлан үр хүүхдийг нь төрүүлж өсгөсөн, хайр нь хөрөх бүрт шаналж сууж байсан бүсгүй. Хэдий таарч тохирохгүй салсан ч түүний амьдрал одоо хагас болсон. Таны нөхрөөс үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрох, аж ахуйд нь тус нэмэр болох үүрэгтэй. Та ч бас үр хүүхдийг нь төрүүлсэн эх хүн бол бүгдийг ойлгоно. Хүүхдүүддээ зориулах цагийг нь битгий хориорой. Гэхдээ үнэхээр өмнөх хүн нь араар тавьсан, хэт их хамт амьдарч байгаа юм шиг байдаг бол өөр хэрэг л дээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!