зөвлөгөө

УИХ гишүүн П.Анужингийн сурлагын дүн олны нүдийг орой дээр нь гаргав. Тэгэж л таарна яг..

Дунд сургуулиа онц төгссөн үнэмлэхээ хавсаргалаа .Аав ээжээ баярлуулж, онц сурахын төлөө хичээж байсан “Хөөрхөн” зүтгэл маань намайг Сайн амьдралд хүргэсэн. Үрсдээ эрүүл энхийг хүсье! Эрдмийн дөлгөөн далайд эрчтэй, шуналтай, тэмүүлэлтэй урагшлаарай!

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Цэцэг шиг 17-хон насандаа үwэл, амьдралтай нүүр тулж, амьдралын үнэ цэнэ, мөн чанарыг нухацтай, гүнзгий авч үзэх болсон, ааваасаа агуу ихээр хайрлахын, ач санахын ухаан сурсан, Америк, Япон хэмээх эсрэг тэсрэг туйлт хоёр соёлын нөлөөнд идэр залуу төлөвших насаа өнгөрүүлсэн гээд тун ч сонирхолтой хувь тавилан, сонирхолтой оршихуйг тэр туулж иржээ. Бүгдэд чин сэтгэлээсээ ханддаг, тэгтлээ бусдад эсрэгээрээ ойлгогдог гээд өвөрмөц хүн бүрийн л амсаж, мэдэрч болох бүхнийг амьдралаас ханатлаа ууж буй 38 настай бүсгүйн ертөнцийг нээх гэж ихэд хичээлээ. Дүгнэлтээ эрхэм та өөрөө өгнө биз ээ.

Түүний ярилцлагын хэсгээс… Монгол тулгатны эрхмүүдийг байцаадаг хүнийг ярилцлагын ширээний ард урих сонин байна. Олны танил дээр нь нийгэмд эзлэх байр суурь, гадаад төрх, эмэгтэй хүнийхээ хувьд мөн тантай холбоотой элдэв цуу ярианаас улбаатай та хэдийнэ олны сонирхдог фигуруудын нэг болчихож л дээ. Тиймээс чин сэтгэлийн, илэн далангүй яриа дэлгэмээр байна.

Та ер нь хэр илэн далангүй эмэгтэй вэ? -Үзэл бодол талаасаа би маш илэн далангүй, нээлттэй хүн. Харин хувь хүн талаасаа тайлагдахад амаргүй хүн. Илэн далангүй байхын тухайд өөрөө их харьцангуй ойлголт. Яахав, миний үзэж туулсан амьдрал, тэндээс авсан бага ч болов ухаарал хэрэв бусдад хэрэгтэй, сургамжтай бол бүгдийг нь тоочиж болно. Миний хувьд асуудал байхгүй. Гэтэл миний амьдрал, миний намтар түүх хүний л амьдрал, хүмүүсийн харилцаан дунд явж ирсэн учраас бусад хүмүүс яаж хандах бол гэж заавал бодох ёстой.

Миний эрх бусдынхаар хязгаарлагддаг гэдэгтэй адил яг энэ талаасаа хэмжүүр зайлшгүй байх ёстой байх аа. Тэгэхээр илэн далангүй байна гэдэг нь харьцангуй бөгөөд хариуцлагын асуудал байгаа биз. Аливаа зүйлийн талаарх байр суурь маань гэхдээ ямар нэгэн юманд наалдах гэж, сайхан харагдах гэж ч юм уу, бусдад таалагдах гэж дүр бий болгож амьдардаг хүн би биш. Би өөрийгөө шулуун байж чаддаг гэж боддог. Ер нь тэгээд ийм тийм байх ёстой гэсэн зохиомол зүйлсийг өөрт суулгаад байхаар хүн өөрөө зохиомол болчихдог юм уу гэж боддог. Өөрт төрмөл заяасан сайхан чанарууд л хүний давтагдахгүй байдлын илэрхийлэл болж, бас тэр л хүнийг хайрлах шалтгаан болдог болов уу.

-Хайрлах шалтгаан гэснээс нээрээ хайрлаж дурлахад, хар элгийн хүнийг энэрч түүний өмнөөс өмөлзөхөд ямар шалтгаан байдаг юм бэ? Хайрлах ихэнхдээ зовлон авчирдаг атал хайрлах гээд л тэмүүлээд байдаг нь хүний мөн чанар юмсан уу, эсвэл алдаа юм уу? -Хайр гэдэг хүний эрхэм дээд чанар. Хайр өөрөө хариу нэхээгүй бас болзолгүй байж л жинхэнэ хайр болон амилдаг юм шиг. Тэр цагт хайрлаж байгаа нь ч, хайрлуулж байгаа нь ч жаргана. Бид хайрыг мөн чанараар нь төлөвшүүлж чадаагүй болохоороо л зовоод байгаа юм байна гэдгийг ухаарч байна. Хүмүүс хичээгээд л байгаа хэрнээ бие биедээ гоморхох сэтгэлээр хандаад л байдаг юм уу даа. Намайг ингэж явахад тэгэх гэж гэдэг ч юм уу…

Энэ л хорыг таслаагүй цагт хайрын нөгөө талд зовлон байсаар л байна. Түүнээс биш хүн төрөлхтөн бидэнд илгээсэн хамгийн сайхан зүйл нь зовлон дагуулаад байна гэж байхгүй. -Эмэгтэй хүн нууцлаг байх ёстой гэж ярьцгаадаг. Энэ нь яг юу гэсэн үг юм бол? -Ийм, тийм гэж хариулахад хүнд асуулт байна. Учир нь би дүрмийн сэтгэлгээгээр амьдралд ханддаггүй хүмүүсийн нэг. Миний натурт ч таардаггүй юм. Нууцлаг байх ёстой гэж яг юугаа хэлээд байгаа юм? Биеэ нуухыг хэлж байгаа юм уу? Ааш араншингаа нуухыг хэлж байгаа юм уу, бүү мэд. Би хувьдаа мэдрэмжиндээ л түшиглэж амьдардаг эмэгтэй. Хүн бүрт заяамал мөн чанар гэж байдаг.

Дур булаам, энхрий, хэнэггүй, бүдүүн баргийн эсвэл жаахан ааширхуу гэдэг ч юм уу. Байгалиас өгсөн мөн чанараа хүн нэг их өөрчлөх гээд хэрэггүй л дээ. Үүнийг өөрчлөх гээд байдаг хань нөхөр ч юм уу, найз нөхөд бол үндсэндээ том дарамт. Та бод доо, эмэгтэй хүн нууцлаг байх ёстой гэчихээр угийн өргөн дэлгэр, нээлттэй өгөгдөлтэй хүн өөрийгөө нууж байгаа нь энэ гээд өөрт байхгүй хаа хамаагүй зан гаргаад эхэлбэл тэр хүн өөрөө учраа олохоо болино биз. Аргаа олохоо больчихсон амьтан чинь хүнд ч ойлгомжгүй болж, амьдрахад төвөгтэй болж эхэлнэ ээ дээ. Ингэх ямар хэрэгтэй юм бэ. Нэр алдарт хүн бүр л дуртай байдаг шүү дээ. Яг л брэнд шиг үнэ цэнэ ч дагадаг нь үнэн, сайн алдар нэрийг.

Юунд нь дургүйлхдэг гэж вэ? -Алдар нэрийг өөрийн хөдөлмөрөөр олж авах шиг бахархалтай зүйл байхгүй л дээ. Хүн болж амьд яваагийн хэрэг шүү дээ. Харин гэрэл томрохын хэрээр сүүдэр бас томордгийн адил түүнтэй зэрэгцэн ирэх сөрөг зүйлсийг даах амаргүй. Гэхдээ даамааргүй байнаа, зөвхөн магтаад өгөөч гээд гүйлтэй биш, элдэв цуу үг бүрийг хөөж үнэндээ бол гээд яриад явалтай биш. Тийм биз дээ. Хэлмэгдэхэд нь хэлмэгдээд, хэлүүлэхэд нь хэлүүлээд зовж жаргаад л явах зам юм биш үү. Жишээ нь, танай сэтгүүлд миний тухай ямар ч үндэсгүй зүйл бичиж л байсан. Ёстой уйлаад гүймээр, эсвэл шүүхдээд явмаар (инээв). Гэтэл өнөөдөр танай шинэ жилийн дугаарын зочноор уригдаад ярилцаж байна. Харин би танай сэтгүүлийг сэтгүүл, тэр дундаа таныг хүн юм байна гэж бодож, баярлаж сууна.

Манайх муулсан л бол бандан тас, эсвэл манайх энэ хүнийг муулах л бодлоготой гэдэг газрууд бас байна шүү дээ. Танайх бол эрэлчид хайгуулчид, бас эндүү ташаагаа эргээд засах чадвартай жинхэнэ сэтгүүлчид байна. Цагтаа хэлмэгдэж байсан ч (инээв) танай ажилсаг, бас зоригтой хамт олонд ажлын амжилт, үнэн эрэл хайгуулын олз омог хүсье! -Баярлалаа. Тэгвэл а.таа ж. өтөө, элдэв хэл ам юу мэдрүүлэх юм? -Хэрээс хэтэрсэн до. ромж. лол, гүтгэлэг заримдаа за. лхааж, туйлдуулдаг юм байна. Ганц бие эмэгтэй бол хамаа алга. Хэнд ч хамааралгүй амьтан бол бас хамаа алга. Үр хүүхэдгүй бол тэсээд явахсан. Гэтэл намайг төрүүлж өсгөсөн эцэг эх, хоёр хөөрхөн бүлтгэр охин, хань ижил гээд би нийгмийн л амьтан учраас энэ талаасаа үнэхээр тэвчихийн аргагүй үе тохиолдох юм. Тэглээ гээд үг хөөж явсангүй ээ, үнэндээ.

Эх сурвалж: Cooking-in-the-kitchen.us

Related Articles

Back to top button
error: Content is protected !!