Болдсайхан эмчийг, ийм сайхан бичдэг хүн гэж бодсонгүй. Сайн ч эмч сайхан ч бичдэг хүн юмаа… Дараад уншаарай..

Энэ хүн сайн эмч бас ийм сайхан бичдэг хүн юм байнаа.Би хүндэлдэг одоо бол бишэр ч байна. “Мөрөөдөл” Дээлийг минь нөмрөөд Гадар жихүүцлээ тайлж байгаасай билээ Дэргэдээс минь налаад Дотор жихүүцлээ мартаж байгаасай билээ. Дорноос наран мандахад Надад цай аягалж байгаасай билээ Дуугүй бодлогошроход минь Духаа нийлүүлээд эрхэлж байгаасай билээ. Сарны гэрэлд шүлэг бичихэд минь Санаа алдаад зөөлөн үнэрлэж байгаасай билээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Сархад хундагалахад минь болиулж Дарс мэт уруулаа өгч байгаасай билээ. Өдөртөө яваад ирэхэд Өнө хол одсон мэт санасан байгаасай билээ Өвдгийг чинь дэрлээд хэвтэхэд Үсийг минь илэн дуулж байгаасай билээ. Дээлийг минь нөмрөөд Гадар жихүүцлээ тайлж байгаасай билээ Дэргэдээс минь налаад Дотор жихүүцлээ мартаж байгаасай билээ. Б.Болдсайхан