Хонгор үр минь хорвоод мэндэлж байхад эцэг нь тэнд хуримаа хийгээд зогсож байсан. Гэтэл яг үнэндээ..

Би 22 настай залуухан ганц бие ээж. Гэхдээ ээж аавын минь буянаар хүмүүс намайг ганц бие ээж гэж мэдэдгүй. Жоохон эрх чөлөөт амьдралыг эрхэмлэдэг нэгэн байлаа. Дөнгөж 20 настай мөртлөө архи тамхи нөгөө юу г ч аль хэдийн хийгээд үзчихсэн нэг ёсондоо юм юм үзсэн охин л байлаа. Тав дахь өдөр болгон шоудаж ээж ааваасаа мөнгө нэхэж аваад л үрэн таран хийгээд л байж байдаг байсан. Манайх нэлээн чинээлэг айл. Тэр ч утгаараа амьдрал алдаж онож үзэх ямар хэцүү вэ гэдгийг мэдэхгүй байсан.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэгж зугаацаж явахдаа би нэг хөөрхөн залуутай танилцсан. Өндөр нуруу бие хаа дээрээс нь царайлаг гээд л эр хүнд байх бүх л сайхан шинжийг агуулсан залуу байлаа.Тэр ч намайг нээх их тоосон ч юм байхгүй зогсон.Би ч найзуудтайгаа ярилцаж байгаад л нөгөө залууг уургалахаар шийдэж очиж өдөж эхэллээ. Тэгсэн нөгөө залуу маань ч өгөөшийг маань үмхээд авлаа. Тэр өдрөө л нөгөө залуутайгаа буудалд орлоо. Дараа нь дахиж хэд хэдэн удаа уулзаж дотно харилцаанд орсон ч бид албан ёсоор үерхэж эхлээгүй байсан. Тэгээд л хоёр сар хэртэй тэгж үерхсэний эцэст бид албан ёсоор үерхэж эхэллээ.
Тэр ч надаас нэлээдгүй зайгаа барьдаг байсан. Би ч тэрийг нь ичимхий зантай болохоороо л ингэж байгаа юм байна даа гэсэн юм бодсоор түүндээ улам их хайртай болж байсан. Би энэ хүнтэй заавал сууна гээд итгэчихсэн байсныг яаана. Нэг өдөр чи манай ээж аавтай танилцаач өнөөдөр манайд очиж уулзъя гэхэд шууд л татгалзсан. Би бэлэн болоогүй байвал зүгээрээ гэсээр өнгөрлөө. Маргааш нь түүнтэй уулзах гээд залгатал өнөөдөр уулзаж чадахгүй маргааш уулзъя их ажилтай байгаа болохоор битгий залгаараа гэлээ.
Би ч за гээд утсаа тавиад өнөөдөр тэр маань завгүй юм чинь найзтайгаа гарч хувцас хунар авъя. Түүндээ зориулж шинэ дотуур хувцас авъя гээд найзтайгаа яриад их дэлгүүрийн гадаа уулзахаар боллоо. Би ч түрүүлж очоод л найзыгаа хүлээж зогстол бурхан минь Нөгөө завгүй ажилтай битгий залгаарай гэсэн залуу” тогоон чинээ гэдэстэй хүүхэнтэй хөтлөлцөөд инээгээд явж байдаг байгаа. Би ч тэр дор нь очоод уулзахыг хүссэн ч тэр том гэдэстэй эмэгтэйг өрөвдөөд очиж чадаагүй. Шууд л утсаа аваад түүнрүү залгатал миний дуудлагыг харсан мөртлөө авсангүй. Би шууд л гэртээ харьж надруу залгахыг нь хүлээлээ. Маргааш нь надруу залгалаа.
-Байна уу
-Байна байна гэж байна
-Миний хайр сайхан амарсан уу гэхээр нь шууд л
-Харин чиний жирэмсэн эхнэр сайхан амарсан уу гэхэд чи мэдчихсэн юм уу би чамд хэлье гэж бодож байлаа.Би эхнэртэй намайг уучлаарай над уруу дахиж битгий залгаарай гээд л салгалаа.
Би ямар хөгийн амьтан болохын тэр үед л мэдсэн. Үнэндээ ирээдүйд сууна гэж бодож явсан хүнийхээ нууц амраг нь болж таарсан. Тэр үедээ чамаас сайхныг нь олоод сууна гээд л нулимсаа арчаад л буцаад нөгөө амьдралдаа эргэн орлоо. Гэнэт нэг орой хоол идээд сууж байтал шууд дотор муухайрч 00 өрөө уруу гүйж хий огилоо. Ээж минь намаг хараад гадарлаж чи чинь жирэмсэн болчхоо юу даа гэнэ.
Би өөрөө ч тэрийгээ мэдэхгүй юу гэж дээ үгүй ээ ээжээ гээд л шууд эмийн сан гүйлээ. Тест авчирч үзээд бурхан жирэмсэн л биш үү гэж гуйгаад хартал хоёр зураас. Түүнийг хараад би лав энэ хүүхдийг төрүүлэхгүй маргааш эмнэлэг явна гэж бодоод унтлаа. Ээж маань ч өглөө өрөөнд маань ороод ирчихсэн зогсож байна. Миний охин жирэмсэн болчихсон юм уу аав нь хэн бэ гээд л намуухан дуугаар асууж байна.
Би ч аавыг нь мэдэхгүй ээ. Тэгсэн ч энэ хүүхдийг гаргахгүй одоо эмнэлэг явлаа гэхэд ээж маань насаараа харамсах зүйл битгий хийгээрэй охин минь. Аав ээж нь чамайг зэмлэхгүй ээ. Хүүхдээ гаргасан дээр анхны хүүдээ авахуулчихвал дахиж жирэмсэн болохгүй ч байж мэднэ гээд л амьдрал ярьж эхэллээ. Би ч тэрийг нь сонсоод маш их зүйл ухаарсан.
Төрүүлээд шууд л ээж аавдаа өгчих бид хоёр өргөөд авчихъя гэхээр нь шууд л зөвшөөрлөө. Тэр өдрөөс хойш би нөгөө шоу цэнгээний амьдралаа зогсоож төртлөө гэрээсээ ч гарахаа больж найзуудаасаа ч холбоо тасарсан. Миний ганц хүсэл бол хүүхдийнхээ эцэгт нь хүүхэдтэй болсон тухайгаа хэлэх байлаа. Өдөр болгон хэлэхийг хүссэн ч түүний facebook дүүрэн эхнэртэйгээ авахуулсан зургийг хараад зүрх зүсэгдэх шиг болж хэлж чадахгүй байлаа.
Тэгсээр төрөх ч дөхөж байтал тэр минь маргааш хуримаа хийнэ амьдралын минь хамгийн торгон мөч тохиох гэж байна гэснийг хараад шөнөжин уйлж хоносон. Үүрээр өвдөлт өгч түргэний машинаар эмнэлэгт очиж 5 цаг өвдсөний эцэст хонгор үр минь хорвоод мэндэлсэн. Өөрийнхөн үр үндэс хорвоод мэндэлснийг ч мэдэхгүй яваа тэр залуу тэр өдөр аз жаргалтайгаар гал голомтоо бадрааж байсан.
Одоо миний охин 3 нас хүрсэн. Хэдий надаар овголдоггүй ч тэр миний үр. Намайг эгчээ гэж дууддаг ч түүнийхээ инээд хөөртэй гүйж байгааг хараад тэр өдөр маш зөв сонголт хийсэн гэж боддог. Хонгор үрийн минь аав саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад ихэд баяртай байсан. Би түүнд бидний хүүхэд хорвоод мэндэлсэн тухай одоо ч хэлээгүй.