ТОП ОДГЭРЭЛИЙН ГЭРЭЭР ОРООД ГАРАХ УУ? ҮНЭХЭЭР ТАНСАГ ЮМАА..

Э.Одгэрэл микрт бага насаа өнгөрүүлсэн, 7 хүүхэдтэй өнөр бүлийн отгон охин. Багадаа бүжиглэх дуртай, хичээлдээ явах дургүй охин байснаа нэгэнтээ дурссан удаатай.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Дунд сургуулиа дүүргэчихээд тухайн үеийнхний нийтлэг жишгээр ажилчин ангийн эгнээнд тэр шилжив. Ер нь ажиглахад алтан үеийн мисс, загвар өмсөгчдийн ихэнх нь ажилчны эгнээнээс алдрын оргил өөд алхсан байдаг.
Хавдар судлалын эмнэлэгт угаагчаар ажиллаж ажил амьдралын гараагаа эхлүүлсэн ирээдүйн топ модель хорьтойдоо үсчин гоо засалчдын тэмцээнд манеканаар уригдсан нь нэр алдар, амжилт карьерынх нь эхлэл байсныг залуу бүсгүй яахин мэдэх билээ.
Түүнийг нүүрээ будуулаад зогсож байхад Монголын загварын загалмайлсан эцэг гэгддэг Б.Түвшин агсан олж харан, Шилмэл загварын ордонд хүрч ирж уулзах урилга өгөв.
Хэд хоногийн дараа болзсон газраа очсоноор Э.Одгэрэл эргэлт буцалтгүй загвар хэмээх их айлд хөл тавьсан түүхтэй. Удаа ч үгүй “Монголын сайхан бүсгүй-90” буюу сайхан бүсгүй шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээн зохиогдож, захирал Б.Дунгаамаа хатагтайн шахалт, “тушаал”-аар тэрээр оролцож, дэд байр эзлэв.