зөвлөгөө

ЗҮГЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭЭД ҮЗ..НАДААС ЗӨВЛӨГӨӨ АВСАН АЙЛУУД БАЯН ТАНСАГ АМЬДАРДАГ ЮМ. ТА ДАРЖ ОРООД

Айл бүр орон гэрийн байрлалаа зөв тодорхойлуулж, тавилга, эд хогшлоо донж, загвар хөөлгүй зөв зүг, байрлалд тавибал хүссэн үр дүндээ хүрч сайхан аж төрдөг талаар Фэнг шуйгийн сургааль, номонд тусгайлан заасан байдаг гэв.Энэ номлолыг хэрэгжүүлснээр өдөр ирэх бүр ядруу айлын хөрөнгө, санхүү нь сайжирч, орон гэр нь өөдлөн дэвжиж, хүссэн төмөр хүлгээрээ салхи татуулан давхиж, гэр бүлээрээ аз жаргалтай амьдардаг талаар Азийн фэнг шуйгийн холбооны ерөнхий захирал Ө.Хишигжаргал хүмүүст зөвлөгөө өгч иржээ.Тэднийхээс айлууд орон байрныхаа талаар зөвлөгөө авна.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Үндсэн ажлын нэг хэсэг нь хайрын дом хийж, хувь хүний зурлагийг гаргадаг аж. Ганц бие хүмүүсийг хань ижилтэй болгож, ажлын амжилтыг дуудаж, үр хүүхэдгүй нэгнийг үртэй болгодог гэх мэт мэдээг дуулгалаа. тэрээр хүмүүст “Аз жаргалын эрэлд” сэдэвт лекц уншиж, тэр үед 15 мянган айлд зөвлөгөө өгчээ. Зөвлөгөө авсан айлуудын 80 хувь нь эргэж холбогдон сайхан аж амьдралынхаа талаар бахархан ярьдаг байна.Түүний зөвлөгөөг хэрэгжүүлсэн айлууд эхнээсээ чинээлэг амьдралд умбасан гэнэ.

Өөрийн аж амьдралдаа өдөр тутам фэнг шуйгийн сургааль, зөвлөгөөг мөрдлөгө болгосноор халаасны өрөөнөөс гурван өрөө том сууцтай болж, хүссэн машинуудаа сэлгэж унадаг болсон чинээлэг хүмүүсийн нэг нь энэ бүсгүй гэв. Тэднийх дэлгүүртээ билэгдлийн чанартай бэлэг, дурсгалын зүйл худалддаг байсан. Худалдагч нь манайх ийм ном гаргасан гэж улаан хавтастай Фэнг шуйгийн ном харуулж байна. Нээгээд хартал “Гал тогоонд хогийн шүүр хэзээ ч ил тавьж болохгүй. Өөдрөг явдаг айлын үүд, гал тогооны өрөөнд хогийн шүүр ил байдаггүй. Тэгвэл хоол унд, хамаг хүнсийг нь хамаад явна” гэчихэж. Тухайн үед би автобусны мөнгөтэй явсан тул барьцаалдан зээлдүүлэх газарт очиж бөгжөө тавиад тэр номыг худалдаж авлаа. Дурласан номоо худалдаж авахаар их баяртай болж зүрх дэлсээд хачин болдог юм.

“Айлын хаалга хойшоо харсан бол муу. Есөн алтан загасыг зүүн урд зүгтээ тавьдаг” гэх мэтээр их сонин, сонин юм биччихэж. Манай орц, гэрийн хаалга хоёулаа хойшоо харсан байв. Гэрийнхээ урд зүгт хар ус тавьбал муу. Баруун хойноо жорлонтой байж болохгүй гэх мэтээр бөөн болохгүй юмыг өгүүлчихжээ. Энэ фэнг шуй чинь ямар тэнэг юм бэ гэж бодлоо. Орон сууцны жорлонг би нураалтай биш.Хальт уншихаар ойлгомжгүй. Дахиад л шөнөжин уншлаа. Эргэн тойрныхоо айлуудын байрлал, байдлыг ажиглалаа. Маргааш нь Фэнг шуйгийн төвд дахин очиж ойлгоогүй зүйлээ асуулаа. Гэтэл та “Орон байрны зөвлөгч авах уу” гэдэг юм байна. Тухайн үед тэдний зөвлөгч гадуур явдаггүй байснаа олон юм шалгаасан болохоор манайд очлоо. Манайд зөвлөгч ирж үзээд гал тогоо нь зөв байрлалтай юм байна.

Миний хобби ном, цэцэгнүүдийг хараад баруун урд өрөөнд цэцэг тавьж болохгүй. Гал тогооны зүүн урд, том өрөө хоёртоо л цэцгээ байрлуул, тэгэхгүй бол өнгөрөө гэж байна. Өмнө зүгт цэцэг тавьж болно. Мод галыг тэтгэдэг учраас тэр Мөнгөний модоо зүүн урдаа тавь, эд баялагийн зүг гэлээ. Цэцгийн байрлалаа солиод байж байтал манай хаалгыг хүн тогшлоо. “Айраг зарж байгаа айл уу” гэж асууж байна.Юун айраг болоод явчихав? Манай найз 80 литр айраг зараад өг гэсэн юм. Олон хоноод хатуурчихсан. Есөн давхраас арай гэж буулгаад гадаа өдөржин суухад 2-3 литрийг зардаг юм. Гэтэл тэр хүн нэг аяга айраг уугаад л “25-ын хоёр саванд хийчих” гэхээр нь мөнгөний модны шинэ байрлалыг бодлоо.

Ингээд л би фэнг шуйд шууд дурласан. Ямар ч мөнгөгүй байсан учраас найзынхаа мөнгийг хэд хоног эргэлдүүлсэн.Манай гэрт ганц болохгүй зүйл нь жорлон болов. Баруун хойно байгаа жорлонг буулгаж болохгүй таван хар гуурстай салхин хонх үүдэнд нь тавь гэлээ.Муу энергийг дээш нь соруулж, сайн болгож гаргадаг гэнэ. Хонх авахаар очтол дэлгүүр нь хаалгаа барьчихаж. Худалдагчийг нь гуйж байгаад орж хонхоо аваад таксигаар түүнийг гэрт нь хүргэж өглөө. Байрны зөвлөгчийн хэлсэн ёсоор нь хийлээ. Доод давхрын айлтайгаа өөрийнхийгөө харьцуулахад тэд гадаад хэлгүй, жирийн хоёр ажилтан.

Гэвч наймаа хийгээд манайхаас түрүүлээд өнгөт телевизэр авчихна. Надаас түрүүлээд алтан ээмэг зүүчихнэ. Манайх гэж айл барьцаалдан зээлдүүлэх газраас салдаггүй, дургүй хүрээд болдоггүй. Тэднийх хүүхдүүдээ суран тэлээдүүлж хичээл хийнэ. Цагийн багш авч өгч нэмэлт хичээл хийнэ. Харин манай хүүхдүүд өөрсдөө хичээлээ хийнэ. Сүүлд нь мэдэхэд нөхөр бид хоёрын мэнгэ таардаггүй болоод л амьдрал маань уруудаад байж. Гэр бүлийн хоёр баруун хоёулаа зүүн бүлгийнх байвал сайхан аж төрдөг Та хоёр мэнгэний асуудалтайгаа хэзээ мэдсэн юм бэ. Амьдрал дэвжиж, дээшлэхгүй байхаар нь тэгж бодсон уу?Өнөөх л айлаар жишээ авч үзлээ.

Тэднийх бас манайх шиг хойшоо харсан хаалгатай. Манай гэрийн эр хүний хийморь лундааны зүгт жорлон нь байрлачихсан. Тиймээс манайх ер өөдөлдөггүй байж. Манай нөхөр зүүн бүлгийнх. Гэр бүлийн хоёр баруун эсвэл хоёулаа зүүн бүлгийнх байвал сайхан аж төрдөг.Гэтэл би баруун манай хүн зүүн бүлгийнх байжээ. Монгол зурхайгаар яривал, бид мэнгэний асуудалтай улс. Адгийн муу, шулмасын үүдэнд таарчихсан мэнгэтэй юм байна. Шинэ байранд ороод уруудсаны учир нь тэр байж.

Манай доод давхрын айлын эрдэм мэдлэгийн зүг буюу зүүн хойно нь жорлон таарчихсан учраас хүүхдүүдээ ороолгож, нүдэж хичээл хийлгэдэг байж. Манай хоёр хөршийнх дээд мэнгэтэй. Энэ бүхнийг судлаж байхдаа айлын жорлон, орны байрлал зөв байхгүй бол хүнийг амьдралд муугаар нөлөөлдгийг мэдэж авлаа. Манай зочны өрөө гал тогоо нийлсэн урт тагттай. Боолт, төмөр багажаа тагтныхаа зүүн урд талд овоолчихдог байв. Алтангэрэл, Намсрайн даллага авхуулаад ч нэмэр алга. Эд баялагийн зүгтээ төмрийн хог овоолчихоор яаж мөнгөтэй байх вэ?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!