зөвлөгөө

Үнэнийг хэлэхэд гүнж гэхээр ичмээр санагдсан гэхдээ үнэн юм чинь хамаагүй. Би угаасаа гүнжшиг хүүхэншүүдээ..

Х.Мөнгөнцэцэгийн хувьд Монголын нийтийн дууны урлагт чимэг нэмсэн өв тэгш бүсгүй гэдгээрээ ид гялалзаж яваа уран бүтээлч юм. Түүнд олон түмэн нийтийн дууны отгон гүнж хэмээх тодотголын өгсөн бүсгүй. Яах ч аргагүй сайхан бүсгүй гүнж бол Х.Мөнгөнцэцэг юмаа. Тэрээр Яг үнэнийг хэлэхэд гүнж гэхээр ичмээр санагдсан. Яагаад ингэж нэрлэснийг ч ойлгоогүй.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Миний бодлоор “Улаан пальто” киноны нээлтэнд “Бүүвэй аялгуу” дуугаа дуулсны дараа хэвлэлийнхэн тэгж бичснээс үүдэлтэй байхаа. Гүнж гэдэг чинь их л гоё, эрхэмсэг байх ёстой үг биз дээ, тийм үү? Тийм ч болохоор мэдээж ний нуугүй хэлэхэд гоё санагдсан. Дараа нь биеэ маш гоё авч явах ёстой юм байна гэж бодогдсон. Яг үнэндээ бодит амьдрал дээр би чинь их хамаагүй, хэнэггүй ч гэмээр хүн ш дээ инээв. Тэгээд гүнж, бүр отгон гүнж гээд эхлэхээр би гоё байх ёстой юм байна гэж бодоод байгаа. Үүрэг хариуцлага оногдуулсан гэх үү дээ хэмээжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!