Пунцагийн Бадарч: Гэнэтхэн гэнэтхэн би ээжийгээ санаад yйлдaг. Тэр болгондоо би..

Ээж минь намайг төрүүлж, энэ сайхан орчлонг харуулж, ижий минь намайг өсгөж, өдий зэрэгтэй болгоогүйсэн бол би энэ эх орон гэдэг зүйлийг ухаарахгүй. Төрсөн нутгийн уул ус, Монголын сайхан газар шороо, энэ байгалийн үзэсгэлэн бүхий л зүйлсийг харахдаа ээжийгээ боддог. Одоо ээж минь байхгүй учраас надад энэ л үлджээ. Ижийн таниулж өгсөн уул, усыг харж суухдаа хоёулаа аргал түүж явсан хамгийн дурсгалтай тэр сайхан мөчөө би дандаа боддог. Ганцхан миний ээж гайхамшигтай биш. Хүн бүхний ээж гайхамшигтай. Хүн бүрийн ээж эгэл жирийн. Идэр залуу байхдаа ээжийгээ санаж “Ээждээ хүү нь очно” гэж богинохон шүлэг бичсэн.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Дараагаар нь “Эхийн сэтгэл” гэж шүлгийг ээжийнхээ бурхан болсны дурсгалд зориулж бичсэн юм. Энэ шүлгийн өмнө “Ижийгүй намар” гэж мөн л ээжийнхээ дурсгалд зориулж, нэг шүлэг бичсэн. Би ээждээ зориулж гурван шүлэг л бичсэн хүн. Ээжийн тухай шүлэг бичнэ гэдэг ихээхэн зоригтой хүний хийх ажил. “Ижий минь та сайхан хүн байсан”, Та сайн хүн байсан гэж зарим хүн шүлэгтээ бичдэг. Ижий бүр тэртэй, тэргүй сайхан. Ийм л учраас эхийн тухай шүлэг бичнэ гэдэг их хэцvv. Миний ээж нэг л дутагдалтай хүн байсан нь, хүүгээ хайрлахаас өөрийг мэддэггүй байсан. Хүүхдээ 3aгнаж чаддаггүй нэг л мэдлэггүй хүн байсан. Миний хийсэн хамгийн том нvгэл гэдэг юм уу, юу гэж хэлэхээ мэдэхгүй юм.
Аавынхаа хурдан мориных нь уяаны хэцийг, гэрийнхээ гүүн зэлийг хураагаад, ижий аавынхаа хамаг хөрөнгийг нутагт нь орхиод, нэг мyy гэртэй нь л Улаанбаатарт авчирч, айлын хашаанд буулгасан. Аавыгаа бэлтгэл контор гэж арьс шир цуглуулдаг газар агентын морин тэрэг хөтлүүлээд, мyy ээжийгээ хотод авчирч xa.p цай yyдаг хөгшин болгосон. Би 30 жил гуйлгачин байлгасан. Би боддог юм. Яасан их ачтай, яасан их хүүдээ хайртай улс байж дээ гэж. Энэ бол өндөр их хайр юм. Түүнээс “Энэ хүүхэд сургуульд сурах юмаа сураад ирнэ биз” гээд хэдэн цаас өгөөд явуулна л биз. Тэгэхгүй, хойноос минь дагаж ирж, хотоо xapлуулж, хормойгоо сэгсэрсэн дээ. Ээж аавыгаа ярих гэхээр yйлax гээд байх юм, хэцvv юм байна.
Одоо яахав ачийг нь хариулж яваа шүү ухаантай. Хэдэн шүлгийн ном гаргалаа, ардын төрийн хайр хишгийг хүртлээ. Алс газраас хаанаас ч байдаг юм, энэ нүүгэлтэж байгаа модон дотор ч юм уу, нүүж байгаа үүлэн дундаас аав, ижий хоёр минь намайг харж байгаа байх гэж боддог. Залуу үедээ захихад ижийтэйгээ байгаа нь ээжийгээ хайрла. Ижийгүй болсон нь ээжийгээ бурхан мэт сэтгэлдээ шүтэж, хийж байгаа ажил үйлс болоод хамаг юмаа зөв сайхан зохицуулж яв. Хаа нэгэн газраас, саяын миний хэлдгээр нүүгэлтэж байгаа хангай дэлхийгээс, нүүж байгаа үүл, тэнгэрээс ижий аав чинь харж байгаа шүү гэж дотроо бодож ажил үйлээ сайхан зохицуулж, эрдэм номдоо шамдаж, мyy үйлс бүхнээс хол яв.
Энэ л аав, ээжийнхээ ачийг хариулж байгаа нь тэр юм. Аав, ээжийн ачийг хариулж бардаггүй юм гэнэ лээ. Яаж ч барах вэ дээ. Мyy үг биш, мyy ёр биш би нэг үгийг хэлэхэд над шиг модны дэргэд чулуун дээр суучихаад ээж, ааваа дурсаж байх цаг та нарт ирнэ шүү. Ижий ааваа мөнх юм шиг санаж болдоггүй л юм даа. Энэ орчлон xaтуу. Гэнэтхэн гэнэтхэн би ээжийгээ санаад yйлдaг. Яагаад л өнчин хурга шиг yйлaaд явдаг юм бол доо гэж боддог. Би тэгээд үүнийгээ бодохдоо ачийг нь хариулж чадаагүй юм болов уу даа гэж санадаг. Үгүй бол аав, ижий хоёрынхоо ачилж хайрласныг марталгүй санаж явдаг сайн хүү юм болов уу даа ч гэж бодно. Дахин дахин хэлэхэд сайхан эх орноо хайрлаж яв. Аав, ээж хоёроо хайрлаж яв. Ертөнцийг хайрлаж, энэ бүхнийг хайрласнаар танаас юу ч aлдaгдaxгүй. Харин энэ бүхний энэрэл хайр, өөрийг чинь ивээж хайрлах болно.