Удган Т.Чагцал: Би 17 жил суумгай байсан хүнийг хөл оруулж олон ч хүнийг хавдраас нь салгаж байлаа

эх сурвалж: ekonews.club
Thank you for reading this post, don't forget to subscribe!Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат Даяндээрхийн таван удам дамжсан “Монгол бөөгийн голомт төв”- ийн удган Т.Чагцалтай ярилцлаа. Та өөрийгөө эхлээд танилцуулна уу? Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат Агар-Хайрхан Даяндээрхийн гаралтай таван үеийн удам дамжсан дархад болон цаатан бөөгөөр бөөлдөг. Азийн Бөөгийн Холбооны “Монгол Бөөгийн Голомт Төв”-ийн гишүүн удган хүн. Бөөгийн зан үйл хийснээс хойш 18 жил болж байна. Миний аав тайж гаралтай хүрээ хийдэд шавилан сууж байсан лам хүн.
Би долоон настайгаасаа аавыгаа дагаж сүмхийдээр явж ном их үздэг байсан. Би аавынхаа ном уншлагыг багаасаа сонсож өссөн. Аав маань намайг бага байхын миний охин бөөгийн онгодтой гэдэг байсан. Нэг удаа унтаж байсан чинь миний онгод намайг үснээс зулгааж орноос чирсэн. Бас нэг удаа үс маань шатаж бөөн юм болсон. Толгойны орой дээрээс гал гарч хэсэг газар шатаад унтарсан. Аав бид хоёр ганданд сууж ном их уншдаг байхад яахаараа би бөө болох гэж хэлээд аавтайгаа маргалддаг байсан. Сүүлдээ унаж, татаж эхэлсэн.
Тэгээд аав маань нэгбөө хүн дээр дагуулж очсоноор онгодтой гэдгээ мэдсэн. Ингээд 13 настайдаа цаатан, дархад онгодоо авсан. Одоо манай онгод чи ард түмэнд буян хий, тусал тэдний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна гэдэг. Тиймээс би анх удаа л ийм том сонин, сайтад ярилцлага өгч байна. Тэдэндээ тусалмаар байна. Евчин зов лон, гай барцад өр төлөөс, хэл амыг нь буцааж засч залруулж өгмөөр байна. Би евчин зов лондоо шаналсан хавдартаи олон хүнийг эдгээж, аз жаргал бэлэглэсэн.
Зарим нь одоо хүртэл эгч дүү болоод явж байна. Би 17 жил суумгай байсан хүнийг хөл дээр нь босгож байлаа. За тэгээд маш олон. Тэр болгоныг тоочоод барамгүй. Саяхан есөн настай хүүд цахилгаан менинкоп гэдэг онош тавьж нугаснаас нь ус авч хагалгаанд оруулах гэж байхад нь миний онгод болиулсан. Тэр хүү гурав хоног хүндээр бие засаагүйгээс болж өтгөн нь хатаж түгжрэл болоод хордлогын шоконд орсон байсан. Маргааш нь зүв зүгээр болоод гэртээ харьсандаа.