зөвлөгөө

Муураа Шөнө Юу Хийдгийг Мэдэхийг Хүссэн Залуу Гэртээ Нууц Камер Тавьжээ. Гэтэл…

Муурнууд төрөлхийн шөнийн амьтад юм. Тэд унтах цагаа эзнийхээ орондоо орох цагтай тааруулдаг боловч бүх л шөнийн турш сэрүүн байж, тоглохыг хүсдэг байна.
Тайландад амьдардаг Фэйсбүүк хэрэглэгч Lomphonten Lomphontan гэх залуу өрөөндөө нууцаар камер тавьж, муураа шөнийн цагаар өөрийг нь унтаж байхад юу хийхийг нь харахыг хүсжээ. Тэрээр шөнийн цагаар хийсэн муурныхаа бичлэгийг фэйсбүүк групп болох “Cat Lovers Club”-д оруулжээ.

Муур бол Африкийн зэрлэг муурнуудын үр удам юм. Ихэнхдээ шөнийн цагаар сэрүүн байдаг амьтад. Муурыг гэрийн тэжээвэр амьтан болгон сургахын тулд тэднийг яг хүмүүс шиг өдрийн цагаар идэвхтэй байлгах хэрэгтэй боловч ихэнх муурнууд өдөрт хоёр удаа унтаж, сэрдэг учир та эдгээр зургууд дээрх шиг муураа шөнийн цагаар сэрүүн байхыг нь олж харна. Энэ фэйсбүүк хэрэглэгч шөнийн цагаар муураа юу хийхийг нь харах хүсэлтэй цорын ганц “муур сонирхогч” биш юм.

Жоржиагийн их сургуулийн хэсэг судлаачид Атланта дахь 55 муур байгаа нэгэн газарт нууц камерууд байрлуулж, 37 цагийн турш тэдний үйл хөдлөлийг ажиглажээ. Гудамжин дахь муурнуудын 44% нь яг өвөг дээдэс шигээ ан хийж байсан бол тэжээвэр муурнуудын 85% нь дулаан газар бараадахыг илүүд үзсэн байна. Тэд дотор эсвэл гадаа байсан ч гэсэн шөнийн цагаар ихэнх муурнууд улих дуу авиа гаргадаг. Уйлж байгаа гэмээр ингэж дуу чимээ гаргах нь хэд хэдэн учир шалтгаантай: хөгшин, стресс, эрүүл мэндийн асуудал эсвэл уйтгарласан (гэр доторх муурнуудад хангалттай тоглох цаг олддоггүй).

Хэрэв таны муур шөнө унтахгүй нойрыг чинь хулжааж байвал хэд хэдэн учир шалтгаантай байж болно. Та шөнө унтахын өмнө хүүхдүүдээ эрхлүүлж, хэсэг хугацаанд ч болов тоглодог шиг муурандаа бас ижил анхаарал халамж тавих хэрэгтэй. Муураа орондоо орохын өмнө хооллоорой, тэд сайн хооллосны дараа унтах хандлагатай байдаг. Шөнийн цагаар муур унтахгүй, эзнийхээ хажууд байх нь танд хайртай эсвэл таныг гэмтээх гэж байна гэсэн үг биш юм. Муур эзнийхээ нүд, зовхины хөдөлгөөнийг харж, өөртэй нь тоглох гэж байна хэмээн боддог аж. Иймд хэрэв та бөх гэгч нь сайхан унтаж амрахыг хүсэж байвал тэднийг өөр өрөөнд оруулж, гаднаас нь цоожлохоос өөр аргагүй юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!