Дуучин Г.Эрдэнэчимэг: Би огторгуйн охин шиг л эрх чөлөөтэй байхыг хүсдэг байсан. Гэхдээ Жавхлан намайг байнга л

эх сурвалж: ekonews.club
Thank you for reading this post, don't forget to subscribe!Дуучин Г.Эрдэнэчимэг “Огторгуйн охин” бие даасан анхны тоглолтоо арваннэгдүгээр сарын 4нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Тэр уртын болон ардын дууг дуулах уламжлалт хэв маягийг гайхамшигтайгаар эзэмшсэн уран бүтээлч. Мөн нийтийн дууны чадварлаг, донж төгөлдөр дуучин бүсгүй. Түүний эрэл хайгуул хийж сэргээн дуулсан ардын, хуучны дуунууд зөвхөн Монгол орноор зогсохгүй Өвөрмонголчуудын соёл урлагт тэсрэлт хийсээр.
Түүнтэй хөөрөлдсөн ярилцлагыг хүлээн авна уу. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. “Огторгуйн охин” тоглолтын талаар мэдээлэл өгөөч. Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. “Огторгуйн охин” тоглолтоо арваннэгдүгээр сарын 04-нд Монгол бөхийн өргөөнд нэг л удаа тоглох гэж байна. Огторгуйн охин нэрний тухайд? Яагаад “Огторгуйн охин” бэ гэж нэрлэсэн бэ гэвэл бүх л хүн бусдыг өөрийнхөө хүслээр байлгахыг хүсдэг. Хорвоогийн жам ч гэмээр.
Гэтэл хүн өөртөө итгэх итгэл, нэлээдгүй хүч хуримтлуулж байж бусдын өөрийнхөөрөө байлгах гэсэн хүслийг давж гардаг юм байна л даа. Тэгэхээр хүн болгон өөрийн эрхтэйгээр амьдраасай, огторгуй мэт эрх чөлөөтэй байгаасай гэсэн хүслээр анх энэ дуугаа хийсэн. Яг тэр сэдлээрээ тоглолтоо “Огторгуйн охин” гэж нэрлэсэн.