зөвлөгөө

МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо: Ганцхан тоглолт хийгээд л шууд хоёр өрөө байр авч байлаа.. Харин одоо

эх сурвалж: ekonews.club

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Хошин урлагийнхан дотроос хамгийн элдэвтэй, авьяаслаг жүжигчдийн нэг бол яах аргагүй Н.Ариунболд буюу Бооёо билээ. Нэгэн үе Амбий, Бооёо, Хүрлээ гэх нэрс хоршоо үг шиг хамт хэлэгдэж ард түмний чихэнд хоногшин, хошин урлагт мандаж байлаа. Гэвч цаг хугацааны уртад тэд тус тусын мөрийг хөөж, нэг нь тэнгэрийн оронд одсон билээ. Тэгвэл саяхан жүжигчин Бооёо “Бажи & Ялалт” сошиал контентэд оролцож хошин урлагийн салбарт хэрхэн хөл тавьж, анхны тоглолтын орлогоороо хоёр өрөө байр авч байсан талаараа дурсан ярьжээ.

Тэрээр, “СУИС-ийг төгсөөд Драмын театрт таван жил ажиллаад гарах өргөдлөө өгсөн. Нэг хэсэг ажилгүй байлаа. Тэр үед хошин урлагийн салбарт ажиллаж байсан Амбий дээрээ очсон. Тэр үед Хүрлээ хүүхэд залуусын “Хачиртай инээд” хамтлагт байлаа. Ингээд Амбийтайгаа нийлээд хошин урлагийн хамтлаг байгуулахаар болж МУГЖ С.Лхагвасүрэн ахыгаа аваад “Амь амиа бодоорой” тоглолтоо хийж байв.

Энэ тоглолтынхоо мөнгөөр Амбий бид хоёр тус тусдаа хоёр өрөө байр авч байлаа. Лхагваа ах мөнгөөрөө юу авсныг сайн мэдэхгүй байна. Дараагийнхаа тоглолтын орлогоос нэг нэг машин аваад л хөдөлмөрлөе, зүтгэе гээд хошин урлагийн салбарт эргэлт буцалтгүй орсон. 1990 оны сүүл 2000 оны дунд үе хүртэл хүмүүс хошин урлагийг маш их үздэг байсан. Хамгийн дээд тал нь завсарлагагүй 60 хоног тоглодог байлаа” хэмээн хуучлан ярьжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!