зөвлөгөө

ОЙД ТӨӨРЧ 11 ХОНОСОН 10 настай хүү А. Уранбаяр: Одоо бодоход заримдаа зүүд шиг санагддаг. Тухай үед

Өдгөөгөөс 11 жилийн өмнө буюу 2010 оны зургадугаар сарын 19. “Дорнод аймгийн Баян-Уул сумын IV багт зусч байсан Н.Алтангэрэлийн отгон хүү, арван настай А.Уранбаяр сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл олон нийтийг сандаргаж, аймаг, сум, улсын Онцгой байдлын аврагчид хүүг эрэн хайж, эцэстээ эрэл мухардаж, арга буюу хүүг хайх ажиллагааг зогсоосон байдаг.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Энэхэн зуурт арван настай бяцхан Уранбаяр уулын гүн ширэнгэд 11 хоногийг өнгөрүүлж, төрж, өссөн сумаасаа 140 км-т явган алхсаар Дадал сумын нутаг дэвсгэрт хүний бараа харж, амь аврагдсан түүхийг өдгөө ч бид мартаагүй билээ. Түүнийг “Монголын маугли”, “Робинзон крузо”, “Ширэнгэн ойн баатар” гэх мэтээр нэрлэж, дэлхийд малч хүний ухааныг, монгол хүний тэвчээрийг гайхууллаа хэмээн тодотгож, сэтгүүлч бүхэн түүнийг зорьдог байв.

Тоодон дээл, тоглоомон машинаас салаагүй аравхан насандаа бяцхан нуруундаа үүрч хазаар, амгай хоёроороо гурван ч чоно үргээж, бугын урамдаан дунд нойрсон амарч, ойн гүнээс Онон голын хөвөө рүү унаж, урсах, живэхийн заагт өөрийгөө хамгаалж дөнгөсөн хөдөөгийн хэрсүү бор жаал өдгөө ханагар том залуу болжээ. Ширэнгийн буйдад төөрчихөөд уул өгсөж явсаар 11 хоног өлөн зэлмүүн, ядарч, эцэж, хад асга, өргөст хөвд, цэцэгт нугыг хөл нүцгэн туулсан Алтангэрэлийн Уранбаяр хүүг нэхэн сануулж, уншигч тантай уулзуулж байна.

-Сайн байна уу, А.Уранбаяр аа. Хотод төвхнөсөн үү. Саяхан танай нутагт тав хоночихоод ирлээ. Хавар хуурайшилт ихтэй ч малчид төлөө хүлээж аваад салхи урин, сайхан байна лээ. Нутгийнхан чинь чамайг хот руу сурахаар явсан гэж хэлсэн. Улаанбаатарт хаана амьдарч байна вэ?

-Дарь-Эхэд сарын 120 мянган төгрөгөөр нийтийн баяр түрээслэж, эгчтэйгээ амьдарч байна. Сурахынхаа хажуугаар ажил хийх санаатай. Би чинь гурван эгч, хоёр ахтай, айлын бага хүү. Тийм болохоор аав, ээжийнхээ нуруун дээр ачаа үүрүүлээд яах вэ, өөрөө өөрийгөө болгоод явъя гэж боддог. Монгол Солонгосын Политехник коллежид цахилгаанчнаар суралцаж байгаа. Ц а р та хлаас болоод одоогоор сургууль амарчихсан учраас барилгын туслах ажил хийж байна. Өвөл гэрээ санахгүй байсан. Саяхнаас хавар болоод ч тэр үү, нутгаа санаж байна. Манай нутагт шувууд ганганаж, мал тал дүүрэн бэлчсэн, сайхан хавар болдог доо. Аав, ээж хоёр минь 100-аад төл бүрэн хүлээж аваад, дууссан гэсэн.

Манайх 10-аад адуу, 300 гаруй богтой үхэр цөөнтэй. Гэхдээ л мал маллагаа, арчилгаа ихтэй болохоор аав, ээж хоёртоо очиж хань, бараа болохсон гэж үе үе боддог. Аав намайг Эрдэм номтой хүн бол гэдэг учраас мэргэжлээрээ сайн сурахыг хичээж байна.

-Хүүхэд насандаа туулсан зоригт үйл явдлаа ангийнхандаа болон найз нөхөддөө хэлдэг үү?

-Хэлдэггүй. Хэлэх гэхээр хүн үнэмшихгүй үлгэр яриад гэх байх гэж бодоод, ичээд хэлдэггүй, нууцалдаг.

-Өнгөрөгч арван жилд А.Уранбаяр юу амжуулав?

-Цэ рэгт явсан. Дорнод аймгийн Эрдэнэцагааны 0146 дугаар ангид алба хаасан. Ингэхдээ хамгийн хол буюу Халх голын наахна байрладаг есдүгээр заставт эх орныхоо хилийг манасан. Цэ ргийн амьдрал гэдэг хүнд аав, ээжийн заагаагүй тэвчээр, хатуужил, хүмүүжил, хүн хүнээ гэсэн сэтгэлийг төлөвшүүлдэг юм байна гэж бодсон. Цэ рэгт очсоны эхний долоо хоног л нэлээд хүнд, шантрамаар санагдсан. Долоо хоногийн дараагаас цэ рэг хувцсаа өмсөөд, хөл тавьж сурсны дараа бахархалтай, сайхан байсан. Тангарагийн баяр, хөл тавьж жигдрэх, манаанд хонох… гээд эр хүн болгоны үзэх ёстой амьдралыг үзсэндээ баяртай байдаг.

-Алд хүрэхгүй биетэй, аравхан настай хүү ширэнгэд 11 хоног төөрч, эрүүл саруул ижий аавдаа ирэхэд чинь монголчууд баярласан бол дэлхий гайхаж байсан. Замдаа таарсан бэрхшээл, а й дас, зо влонг шантарч, няцахгүй зоригтой туулсан үйл явдлыг өнөөдрийн уншигчдад сануулаач гэвэл мартагдаж, баларсан зүйл үгүй болов уу?

-Одоо бодоход заримдаа зүүд шиг санагддаг. Тухайн үед би ү хэж ч болмоор үйл явдлуудтай их тулсан байдаг. Тухайлбал, 11 хоногийн хугацаанд гурван чонотой таарсан. Нэг нь бүр унтаж байхад хөлнөөс минь үнэрлээд зогсож байсан. Хоёр чоно нь намайг 48 цаг дагасан. Азаар унаж явсан мориныхоо хазаар, амгайгаа хооронд нь харшуулж, чимээ өгсөөр амь аврагдсан гэж боддог. Манай өвөө надад энэ аргыг зааж өгч байсан нь биеэ хамгаалахад тусалсан. Ингээд хоёр чононоосоо а йж явсаар усгүй хатаж ү хэ хийн даваан дээр булаг урсах чимээ сонсож, булгийн эхэн дээрээс олсон ундааны саванд ус дүүргэж уусаар өл залгасан. Хоёр өдөр усгүй, чононоос зугатаж явсан учраас туйлдаа хүртэл ядарсан. Эхний хоёр өдөр үнэхээр их өлссөн учраас ус уунгуут хоол идсэн юм шиг болоод, нойр хүрээд унтаад өгсөн. Өглөө нь сэртэл намайг тойроод найман буга урамдах нь урамдаж, ус уух нь уугаад зогсож байсан. Тухайн үедээ хүүхэд байсан учраас тоолчихоод л босоод явсан. Одоо тэр агшинг бодохоор яг л уран сайхны кино шиг, бидний төсөөллийн ертөнц дэх диваажин шиг санагддаг.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!