зөвлөгөө

Монгол эрчүүд гэртээ ирмэгцээ 00 руу ороод гарч ирээд утсаа маажсаар байтал унтах цаг нь болж хажуудаа байгаа

Та яг одоо Үндэсний мэдээ сайтын мэдээллийг уншиж байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

ДОТООДМонгол эрчүүд гэртээ ирмэгцээ 00 руу ороод гарч ирээд утсаа маажсаар байтал унтах цагPublished 6 hours ago on December 30, 2022By admin

“Монгол эрчүүдийн гэртээ байх түгээмэл дүр төрхийг илэрхийлүүл нэг иймэрхүүл санагдлаа. Орж ирлээ 00ийн өрөөнд орох, зүгээр суухгүй утсаа аваад хэдэн минут цагаар чимээ алдрах.

Гарч ирлээ буйдан дээр эсвэл орондоо ТВ асааж баахан суваг эргүүлдэж нэг юм тависнаа утсаа ухаад хэвтчинэ. Тэр утас бол огтоос холдуулж болохгүй хаач цугтаа үнэнч анд, үүрдийн хань нь гэлтэй. За тэгээд л юугаа хайгаад байдаг юм гэмээр л ямарч зорилгойгүй ФБ ИГ ийг чинь шувтарч өгнө.

Өөрөөч яагаад тэгээд байгаагаач мэдэхгүй зуршил гэлтэй. Нүдээ улайтал шувтраад байна. тэгж байгаад нэг лайв юмуу хошин шогийн бичлэг ярилцлага үзээд инээд алдаж чангаар сонсоод суух.

Дундуур нь бас болоогүй найз нөхдийн групп чатдаа хов базаж нөгөө эргүүлдэж харсан элдэв зураг бичлэгээ шэйрлэж хэлцэж ярилцаад үнэн завгүй, маш чухал. Дундуур нь хоол боллоо идэж аваад л үргэлжлүүлж байтал унтах цаг…

Уул нь хамт амьдарнаа гэдэг үг чинь бүхнээ хамт хийх, бүхэн дээр хамтдаа байх … гээдаам бишүү. Эмэгтэй хүнийг ганцаараа ч байсан ялгаагүй байлгах бол хамт байгаад яахвэдээ.

Хоол хийх, гэр цэвэрлэх, үр хүүхэдтэйгээ тоглож ярилцах, кино нэвтрүүлэг хамтдаа үзэх… гээд айл гэрт хамтаараа харилцаатай байх маш чухал бас дээрээс нь жинхэнэ тархи амрах, ажлаас амьдралаас түр хөндийрөх сайхан боломж амралт, дурсамж юм шүү дэ.

Яахав айл бүрийн гэрт зочлоод байсан биш би тийм биш эрчүүдийг муулчиллаа гэх байх гэхдээ анзаарсан нийтлэг дүр санагдаад гэртээ гэлтгүй гадуур ч машин барьж байхдаа ч анзаарагдна да ийм байдал нь. Та утсаа аяар болгооч гэж хэлмээр ах нар, залуустай таарч л байсан байх.

Уучлаарай

Хэрвээ манай Үндэсний мэдээ сайтын мэдээлэл танд таалагдсан бол лайк дараарай.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!