зөвлөгөө

Казахууд монгол хүнтэй сууж болдоггүй гэж монголчуудын ихэнх нь ярьдаг

QSM компанийн захирал Масгут Рысбектэй Наурызын баярын онцлог болон казакчуудын ёсчлон баримталдаг зан заншлын талаар ярилцлаа. Тэрээр залуу хүн боловч казак түмнийхээ ёс заншлыг судалдаг хүмүүсийн нэг юм.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

-Рысбек ээ, Казахуудын баярын мэнд хүргэе. Хоёулаа ярилцахын өмнө эхлээд танилцъя?

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.
Тaтвaр төлөгчдийн мөнгөөр биш aвилгaчидын мөнгөөр иргэдийн зээлийг тэглэх ёстой.
Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно
-Баярлалаа. Нийт Казак түмэндээ болон Баян-Өлгийчүүддээ Наурызын баярын мэнд хүргэе. Би Баян-Өлгий аймгийн Дэлүү суманд төрж өссөн. ЭМШУИС-д нийгмийн эрүүл мэндийн судлаач мэргэжлэр төгссөн. Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар ажиллаж байсан. Улаанбаатар хотод ирээд 10-аад жил амьдарч байна. Одоо QSM компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

-Өөрийг тань казак түмнийхээ ёс заншил, Наурызын баярыг судалдаг гэж сонссон юм. Наурызын баяр 1000 жилийн түүхтэй баяр гэдэг. Орчин үед казак түмэн олон зуун жилийн өмнөх үеийнхээс ямар онцлогтой тэмдэглэж байгаа вэ?

-Наурызын баяр бол казакуудын хувьд хамгийн эртний баяр гэж судлаачид хэлдэг. Хүмүүсийн яриагаар Наурызын баярыг 3000 гаруй жилийн түүхтэй гэж ярьдаг. 3000 жилийн түүхтэй Наурызын баяр бол казакуудын шинэ жил. Перс үгнээс гаралтай “Шинэ өдөр” гэсэн утгатай юм. НVБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаан дээр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. ЮНЕСКО /нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага/ өнгөрөгч оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн байна.

Жил болгоны гуравдугаар сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр баяраа тэмдэглэдэг нь ч бас учиртай. Жил болгоны гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцдэг. Ингээд гуравдугаар сарын 23-наас өдөр уртасч эхэлдэг. Тэгэхээр казах түмэн Наурызын баярыг нарны баяр, хаврын баяр гэж билэгшээдэг. Тиймээс хаврын эхний өдөр, шинийн нэгэн гэж тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Хавар болж, өдөр уртассанаар мал төллөж, цагаан идээ элбэг дэлбэг болж, шинэ ногоо цухуйж, амьтад ичээнээс гарна.

Өдөр уртассанаар дэлхий дээрх амьд амьтан болгон эрч хүч авдаг. Дундад азийг хамруулаад 300–аад сая хүн дэлхий даяар Наурызын баярыг тэмдэглэдэг. Наурыз буюу 3-р сар өвөрмөц билэгдэлтэй. Казакчуудын хувьд мал төллөдөг, цас ханзарч, өвс ногоо ургаж эхэлдэг цаг үе. Энэ цаг үеийг зуны эх тавигдаж хүн зоны сэтгэл өөдрөг сайхан болж эхэллээ гэж билэгшээдэг.

-Дээр үед казахууд Наурызын баяраа яаж тэмдэглэдэг байсан юм бол?

-Өнөө цагт хотжилт, даяаршлын нөлөөгөөр зөвхөн Казак түмэн гэлтгүй нийтийг хамарсан баярууд даяаршиж, уламжлалт шинж төрхөө алдаж байна. Жишээ нь: дээр үед Наурызын баяр тэмдэглэхдээ Казакийн уламжлалт Көкбер, Кызкуар зэрэг тоглоом наадгай болон Айтас, Бүргэдийн баяр гэх зэрэг олон нийтийг хамарсан зан үйл өргөн дэлгэр байсан бол одоо хот суурин газар бараг мартагдах шахжээ.

Айтас гэдэг нь домбороор тоглон дуулж, уран яруу харилцан яриагаар мэтгэлцэх уламжлалт урлаг юм. Наурызын баярын бэлтгэл гуравдугаар сарын 20-ноос болдог. Энэ үед “байгалийн нүдийг нээх” буюу гол горхи цэвэрлэх, цэцэг мод тарьж эхэлнэ. Гэр бүл болон, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд нь хоорондоо эвтэй байх зэргээр ёс уламжлалаа сахидаг. Түүнчлэн энэ өдөр архи дарс хэрэглэхгүй, элдэв муу үг хэлэхгүй, хэрүүл маргаан гаргахгүй, аль болох өөдрөг сайхнаар баяраа угтаж тэмдэглэдэг уламжлалтай. Наурызын баяраар уламжлалт хошин урлагийн болон ёс заншлаа харуулсан үндэсний концерт их болдог байв.

-Көже шөлний тухай яриач?

-Казахчууд аль болох олон айлаар зочлон Көже буюу Наурызын шөл ихээр ууж элбэг дэлбэг, өргөн тэмдэглэж ирсэн. Айлд зочлохдоо тухайн айлын хамгийн ахмад настан ерөөл хэлж баяраа эхлүүлдэг. Көже буюу Наурызын шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэргээр хийдэг. Энэ шөлөнд долоогоос доошгүй идээний дээж ордог юм. Будаатай шөл хийдгийн учир нь өсч олуулаа болохыг билэгддэг.

-Наурызын баярт битүүн гэж байдаг уу?

-Монголчууд цагаан сарын битүүн, шинийн нэгэн, хоёрон, гурван гэж ярьдаг. Түүнтэй зүйрлэвэл, казакууд гуравдугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тэмдэглэж байгаа. Тэгэхээр битүүн бол 20, 21-ний өдөр болж байгаа юм

-Наурызын баярт түүхэн хөгжлийн явцад ямар өөрчлөлт харагдаж байна вэ?

-Өөрчлөлт гарсан.Наурызын баярыг казакууд тэмдэглэхдээ их сайн бэлтгэж ирсэн түүхтэй.

Бүх казак түмэн үндэсний хувцсаа өмсч, гоёод, эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээ баярлуулж, хамаатан садан, найз нөхдөөрөө хэсч, хоорондоо хэрүүлгүй, нэг нэгэндээ гомдсон сэтгэл, таарамжгүй байсан бол бие биенээсээ уучлалт гуйж, хоорондоо зөвшилцөж ирсэн уламжлалтай.

Одоо ч гэсэн энэ чанар уламжлагдсан. Дээр үед Наурызын баяраар байгаль дэлхийгээ шүтэж, гол горхио цэвэрлэж хамгаалдаг байсан юм билээ. Одоо хотжилт, даяаршилтай холбоотойгоор казакийн баяр жаахан өөрчлөгдөж байх шиг ажиглагддаг. Хөдөө, орон нутагт таних, танихгүй айлаар хэсч, ороход ямар ч асуудалгүй харилцаатай байдаг. Гэтэл сүүлийн жилд даяаршилтай холбоотойгоор зөвхөн хэсэг найз нөхөд, хамаатан садныдаа зочилдог, айл бүр казак үндэсний аарцтай көжегээ хийхгүй байх явдал ажиглагдаж байна.

Хотжсон казакууд Наурызын баяраа мэр сэр өөрсдийнхөө хүрээнд, бүлэг бүлгээрээ тэмдэглэдэг болсон. Хөдөө орон нутагт амьдардаг казакууд дээр үеийн уламжлалт ёсоо их хадгалж тэмдэглэдэг. Цаашид казак түмний ёс заншлыг жинхэнэ эхээр нь авч үлдэх хүмүүс бол хөдөө, орон нутгийн казакууд. Хотын казакууд өглөө ажилдаа явж, орой ирээд, унтаад, өглөө ажилдаа явдаг нэг иймэрхүү хэв маягтай аж төрж байх юм.

Масгут Рысбек 2000 оны Наурызын баяраар авахуулсан зураг

Казакуудын давуу тал нь настнуудаа илүү их хүндэлдэг

-Казакууд баяраараа настай хүндээ бэлэг, мөнгө барьж очдоггүй юм уу?

-Тийм зүйл байхгүй. Монголчуудаас үүгээрээ ялгаатай. Дээр үеэсээ л ийм байсан юм билээ. Манай ёсонд айлд зочин зүгээр л, бэлэг сэлтгүй орж ирдэг. Гэхдээ тухайн хувь хүн өөрөө бэлэг, мөнгө өгмөөр байвал өгч болох байх. Ямар ч байсан казак айлд зочилж ороод, ахмад настай хүнийхээ ерөөлийн үгийг сонсч, аарцтай шөлөө сайн идэж, ууж, хүмүүстэй дотно харилцаж, цаашдаа зам нийлж, бүх зүйлийг шинээр эхэлье гэж билэгддэг заншилтай.

-Наурызын баярыг домборгүй, бүргэдийн тоглолтгүйгээр төсөөлшгүй гэдэг?

-Бүргэдийн тоглолт казак хүмүүсийн зугааг гаргадаг хэрэгсэл, эрт үед байсан юм. Манай өвөг дээдэс хамгийн анх бүргэдийн ан хийх тухай сэтгэж, гаргаснаар онцлог баяр болгосон гэдэг. Энэ нь яваандаа ёс заншил болон өвлөгдсөн. Харин жинхэнэ казакууд домборыг маш их дээдэлдэг. Монголын морин хууртай яг адилхан авч үздэг.

– Ёс заншлын хувьд бусад ястнуудаас юугаараа илүү их ялгардаг юм бэ?

– Казакуудын ёс заншлын тухайд яривал маш их зүйл бий. Казакууд ер нь их өөр онцлог ёс заншилтай ард түмэн. Жишээ нь, Наурызын баяраар бусад ястан, үндэстнээс ялгардаг. Би хар багаасаа л казак орчинд өсч, казак хэлээр ярьж хүмүүжсэн. Улаанбаатар хотод ирээд 10-аад жил болохдоо монгол хэлээр их ярилцаж сурлаа. Манай казакуудын давуу тал нь томчуудаа, настнуудаа ямар ч хүн байсан бусдаас илүү их хүндэлдэг. Мөн эхнэр нь ямар ч үед нөхрөө дээдэлдэг ёс заншилтай. Барууны орнуудад, зарим улс орнуудад жендерийн асуудал яригдаж, казакуудын хувьд эмэгтэй хүний эрх хязгаарлагдмал, эрчүүд нь давуу эрх эдэлдэг гэж яриад байдаг. Гэтэл бодит байдлыг авч үзэхэд тэдний хэлснээр биш байдаг юм. Ерөөсөө л улс үндэстэн, ястнуудын эрт дээр үеэс уламжилж ирсэн ёс заншил гэж бий. Ёс заншил гэдэг утгаар нь авч үзвэл эмэгтэй хүн эрэгтэй хүнээ дээдэлдэг, эрэгтэй хүнээ хайрлаж, хүндэлдэг.

-Энэ ёс заншлаа орчин цагийн казак эмэгтэйчүүд бүгд баримталдаг уу?

-Ер нь эр нөхрөө хүндлэх ёстой гэсэн ёс заншлаа казак эмэгтэйчүүд бүгд мэднэ. Одоо ч гэсэн ихэнх казак эмэгтэйчүүдийн голлож баримталдаг ёс, соёл шүү. Казак айлууд хүүхдээ багаас нь ийм хүмүүжлийг оюун ухаанд нь суулгаж, хүмүүжүүлдэг.

Орчин цагт зөвхөн эр хүнийг эмэгтэйчүүд хүндэлдэг мэтээр туйлшруулан тайлбарлаад байдаг. Гэтэл эрэгтэй, эмэгтэй хүний хамтын амьдрал нь харилцан бие биеэ хүндэтгэх зан үйлээс эхтэй. Эмэгтэйчүүд төрөлхийн уян зөөлөн, ахас эхэст хүндлэл үзүүлдэг нинжин сэтгэлтэй заяагдсан. Энэ шинжээ уламжлуулан өвлөөсэй гэсэндээ манай ёсонд эмэгтэйчүүдийн талаарх дээрх ёс уламжлал бий.

-Та казак эр хүний хувьд ямар ёс заншлаа илүү хүндэтгэлтэй мөрддөг вэ?

-Би өвөө, эмээгийндээ өссөн. Миний хувьд ахмад үеэ, эмэгтэй хүнээ илүүтэй хүндэлдэг. Манай казакчууд хүүхдээ багаас нь хүний юмыг хулгайлж болохгүй, худлаа хэлж, залилж болохгүй гэж хатуу зааж сургасан. Энэ бол казакуудын нэг онцлог. Тиймээс би энэ талын хүмүүжлийг яс мөрддөг.

-Өвөө, эмээгийндээ өссөн гэж байна. Өвөө нь ямар зан ёсыг илүү их дээдэлдэг байв?

-Өвөө насаараа агент, хоршоонд ажиллаж, мал хариулдаг байсан. 1990 оноос өмнө янз бүрийн шашин шүтлэгийг хориглодог байсан. Харин ардчилал гарснаас хойш манай өвөг дээдэс өөрийн шашнаа дэлгэрүүлсэн хүмүүсийн нэг. Энэ бол шашин, ёс заншлаа хойч үедээ таниулан мэдүүлсэн бахархалтай үйл хэрэг байгаа юм. Ер нь шашинг дагаад хүний хүнлэг чанар, соёл, ухамсар, ёс суртахуун бий болдог.

Манай ёсонд хүнийг танихад эхлээд удам угсааг нь хар гэж хэлдэг. Удам угсаанаас өвлөсөн ген гэж их чухал зүйл байдаг юм байна.

-Танай казак ёсонд монгол хүнтэй сууж болохгүй гэсэн ам дамжсан яриа монголчуудын дунд байдаг шүү дээ. Казакуудад үнэхээр ийм үзэл байдаг юм уу?

-Хотжилт улс үндэстний ёс заншилд өөрчлөлтийг авчраад байна. Харин монголчуудын ихэнх нь казакууд монгол хүнтэй сууж болдоггүй гэж ярьдаг. Хоёр өөр үндэстний хоёр иргэн гэр бүл боллоо гэхэд ёс заншлаас болж хоорондоо маргаан бий болдог. Маргаан үүссэнээр гэр бүл тогтворгүй болж, сална. Тиймээс

манай өвөг дээдэс тогтворгүй гэр бүлээс сэрэмжилж, “Та нар казак хүнтэйгээ суусан нь дээр. Бие биеэ ойлголцож, тайван амьдарна” гэж сургасан. Гэхдээ монгол хүнтэй сууж болохгүй гэж хэлж байгаа юм биш л дээ. Гол нь казакууд олон мянган жил оршин тогтнож байгаагийн нууц нь өвгөдийн сургасан энэ ёс заншлаа баримталж ирсний үр дүн гэж би ойлгодог.

Гэхдээ орчин үед дэлхий даяаршиж, аль ч улсын иргэд бие биеэ ойлголцож харилцдаг болсон.

Ярилцсан Б.Баярмаа

Related Articles

Back to top button
error: Content is protected !!