Сумочдын сарын цалин ийм байдаг байх нь- Арай юмаа

Cумо бөх нь 1.5-аас хоёр мянган жилийн тэртээ Японы сүмийн уламжлалаас үүдэлтэй. Японы үндэсний бөхийн спорт юм.Түүхэн хөгжлийн явцад сумо бөхийн спорт тогтсон дэг жаягаа хадгалж ирсэн уламжлалтай. Ингэхдээ сумо бөхийн түүхэнд дөрвөн аварга тоологдож байв. Үүний гурав нь Монгол. Гэвч Харумафүжи зодог тайлснаар олон сумо бөх сонирхогчдын сэтгэлийг гонсойлгож түүхийн хуудаснаа бичигдэхүйц үйл явдал саяхан болж өнгөрлөө. Энэ үйл явдлаас хойш сумо бөхийн журамд өөрчлөлт оруулж сумочдыг хатуу дэг жаягийг мөрдөхийг сумо бөхийн холбоо сануулж байв.
Thank you for reading this post, don't forget to subscribe!
Сумочдын сарын цалин хөлс ч зэрэг зиндаанаас хамааран олгогдох бөгөөд доод зиндааны бөхчүүд цалин авдаггүй журамтай.Тэдний сарын цалин зиндаанаас хамааран сард 12-60 мянган долларын цалин авч хажуугаар нь ивээн тэтгэгчийн гэрээ хийдэг аж. Японы мөнгөн тэмдэгт Иений ханшийг 16.91 монгол төгрөгөөр жишиж үзвэл (цолны дарааллаар)
КОЗҮНА 2.820.000-иен=47.7 сая₮ ОЗЕКИ 2.350.000-иен=39.7 сая₮
СЕКИВАКЕ 1.700.000 иен=28.7 сая төгрөг, КОМҮСҮБИ 1.700.000 иен=28.7 сая₮ МАГЕШИРА 1.300.000 иен=22 сая₮ ЖҮРО 1.030.000 иен=17.4 сая₮